Sunday, May 23, 2010

"Word of Truth" Church is ready to share the Gospel of Christ

Please pray for us as we go out to the streets to reach the lost here in Ulaanbaatar, Mongolia.

"Үнэний Үг" Христийн Сүм: Бид Монголчууддаа Христийн сайн мэдээг хуваалцахад бэлэн. Та гуйлтаараа дэмжээрэй.

Ертөнцийн Эзэн танд хайртай.
  
Ертөнцийн Эзэн хүн төрөлхтнийг үнэхээр их хайрласан учраас цорын ганц Хүүгээ өгсөн. Ингэснээр Хүүд нь итгэгч хэн ч мөхөхгүй,
харин мөнх амьтай болох юм.
Иохан 3:16





Энэ захиаг танд өгсөнөөс болж та бидэнд бүү дургуйцаж уурлаарай.
Бид танд чин сэтгэлээсээ санаа зовнисондоо энэ захиаг өгч байгаа бөгөөд хэрэв ээ та Есүс Христийг өөрийн Аврагч, Их Эзэнээ болгон хүлээн аваагүй бол мөнхөд шатах галтай нууранд орох хаалга уруу ойртон байна гэж даруугаар хэлэх байна.
Учир нь хүн төрөлхтөн Ертөнцийн Эзэний бүтээсэн анхны хүн Адамаас эхлэлтэй ба Адам гэм нүгэлгүй, төгс бүтээл байсан хэдий ч Ертөнцийн Эзэнийг дагах, эс дагах сонголт хийх чадвартай бүтээгдсэн юм. Библид, Ертөнцийн Их Эзэн хүнд тушаан: Чи энэ цэцэрлэгийн аль ч модны жимсийг дураараа идэж болно. Харин сайн мууг мэдүүлэгч модны жимснээс огт идэж болохгүй. Түүнээс идсэн өдөртөө л зайлшгүй үхнэ! хэмээн айлдав. (Эхлэл 2:16-17) гэсэн байдаг.
Адам Ертөнцийн Эзэний сайн мууг мэдүүлэгч модны жимснээс үл идэж болно хэмээн тушаасныг зөрчсөнөөр Ертөнцийн Эзэнтэй харилцаж чадах сүнслэг амьдралын хувьд үхээд зогсохгүй энэ хүн төрөлхтөнд гэм нүгэл гээчийг бий болгожээ. Тиймээс гэм нүгэл нь ганц хүнээр ертөнцөд орсны адил үхэл нь нүглээр дамжин орж ирэв. Тэрчлэн бүгд нүгэл үйлдсэн тул бүх хүмүүст үхэл тархав. (Ром 5:12)
Анхны хүн Адам гэм нүгэл үйлдсэнээс болж, түүнээс хойших бүх хүмүүс гэм нүгэл үйлдэх гэмт мөн чанартай төрөх болсон. Иймээс Бүгд нүгэл үйлдсэнээр Ертөнцийн Эзэний яруу алдарт хүрдэггүй (Ром 3:23) гэж Библи өгүүлдэг. Өөрөөр хэлбэл, бүх хүн гэм нүгэл үйлдсэн учраас туйлын ариун Ертөнцийн Эзэний авралыг сайн үйл, буян үйлдсэнээр; арвин их мэдлэг боловсрол, ур чадвар эзэмшсэнээр; ёс суртахууны өндөр түвшинд хүрсэнээр олж авч чадахгүй билээ. Хүмүүс бидэнд гэм нүглийнхээ шийтгэлээс өөрсдийгөө аврах ямар ч бололцоо байхгүй. Тийм л учраас Есүс биднийг аврахаар ирсэн.
Биднийг нүгэлтнүүд байхад ч Христ бидний төлөө үхсэн. Үүгээрээ Ертөнцийн Эзэн биднийг хайрлах хайраа харуулсан юм. (Ром 5:8) Ертөнцийн Эзэн гэмт хүн төрөлхтний авах шийтгэлийг Өөрийн Хүү Есүс дээр тохож, бидний өмнөөс Түүнийг шийтгэн, загалмайд цовдлуулан үхүүлсэнээр танд, надад мөнхийн зовлонгоос аврагдах нандин боломжийг нээж өгсөн. Иймээс Хүүд нь итгэгч хэн ч мөхөхгүй, харин мөнх амьтай болох юм.. Эс бөгөөс мөнхийн зовлонгийн галтай нууранд хаягдах болно. (Илчлэлт 20:15) Гэвч бүү тийм байгаасай!
Есүс танд хайртай учраас амиа өгсөн. Таныг зөвхөн мөнхийн зовлонгоос авраад зогсохгүй, мөн энэ амьдралд ч гэсэн Өөрийг нь таньж мэдэх жинхэнэ сэтгэл хангалуун, амар тайван, баяр хөөртэй амьдралыг аваасай гэж хүсдэг. Учир нь та Түүнийг таньж мэдэх агуу хайрын харилцаанд байхаар бүтээгдсэн цорын ганц бүтээл юм. Цорын ганц үнэн Бурхан Таныг болон Таны илгээсэн Есүс Христийг мэдэх нь мөнхийн амь мөн.(Иохан 17:3). Энэ аврал, энэ амьдрал таных, таны төлөө л бий болсон. Та харин хүлээж авах уу?
Их Эзэний нэрийг дуудах хэн ч аврагдах болно (Ром 10:13) Есүс Би бол цорын ганц зам, үнэн, амь мөн. Хэн ч Надаар дамжилгүйгээр Эцэгт маань хүрэхгүй. (Иохан 14:6 ) гэж хэлсэн. Өөр хэний ч дотор аврал үгүй. Учир нь бид аврагдаж болох өөр нэр тэнгэрийн доор хүмүүст өгөгдөөгүй. (Үйлс 4:12) Та даруугаар өөрийгөө гэм нүгэлтэй гэдгээ хүлээн зөвшөөрч, Ертөнцийн Эзэний өмнө гэмшин, Есүст итгэж, Түүнийг Аврагчаа болгохыг хүсч байна уу?
 “Хэрэв та Есүсийг Их Эзэн хэмээн амаараа хүлээн зөвшөөрч, Ертөнцийн Эзэн Түүнийг үхэгсдээс амилуулсан гэдэгт зүрхэндээ итгэвэл аврагдах болно.(Ром 10:9) гэж Библи хэлдэг. Иймд та түүний авралыг авахаар шийдсэн бол доорх гуйлтаар Ертөнцийн Эзэнд хандан зүрх сэтгэлээсээ ярина уу:
Ертөнцийн Эзэн минь,
Би гэм нүгэлтэй мөнхийн зовлонд орох гэмт хүн гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Би өөрийгөө аварч чадахгүй. Иймээс Та намайг уучлаач. Би өөрийн бүх гэм нүглээсээ Таны өмнө гэмшиж, миний төлөө Есүсийн ариун цус урссан гэдэгт итгэж байна. Есүс Их Эзэн минь, би Таныг үхлээс амилсан гэдэгт итгэж, өөрийн Аврагч, Их Эзэнээ болгож байна. Намайг хүлээн авч, мөнхийн амьдралаа надад өгөөч. Намайг хайрлан, аварсанд тань маш их баярлалаа.
Хэрэв ээ та энэхүү гуйлтыг чин зүрхнээсээ Есүст итгэн хэлсэн бол цоо шинэ, дахин төрсөн итгэгч болж байгаа хэрэг юм. Библид нэг гэм нүгэлтэй хүн гэмшихэд мөнхийн улсад асар их баяр хөөр болдог гэсэн байдаг. (Лук 15:7) Танд баяр хүргэе! Энэ мөчөөс эхлэн та Ертөнцийн Эзэнийг таних ер бусын аянаа эхлүүлж байна. Хамтдаа Түүнийг таницгаая. 

Үнэний Үг Христийн Сүм
Лавлах утас: 9191-7712

Our High Priest / Бидний Тэргүүн Тахилч

"My flesh and my heart fail; But God is the strength of my heart and my portion forever." Psalm 73:26

It's been quite a while since i put my last entry "Do you really love Jesus?". Maybe you have read that entry and led to ask that question from yourself and started to see and evaluate yourself accordingly.

I hope you are hungry to know and love Jesus more in your life and that's why you are reading this.
But i want to ask you a question.

When asking yourself the question "Do I really love Jesus?", have you seen your weaknesses and your shortcomings? Have you seen your gray areas where you have loosened the belt of truth? (Ephesians 6:14)

I'm not trying to bring any guilt or condemnation on you by bringing your sins and disobedience to remembrance. We humans are so needy and weak. But i want you to see and appreciate who Jesus Christ is and what He has accomplished on the Cross for you and me more and more, and in result want you to be inspired to live for Him continually.

I believe none of us are in place where we should be in our walk with the Lord. But let this not be an excuse for us not to fully and passionately pursue the calling of God in our lives. Because the Word of God encourages us to come boldly to the throne of grace even with our weakness and shortcomings because of Jesus our High Priest.

"Seeing then that we have a great High Priest who has passed through the heavens, Jesus the Son of God, let us hold fast our confession. For we do not have a High Priest who cannot sympathize with our weaknesses, but was in all points tempted as we are, yet without sin. Let us therefore come boldly to the throne of grace, that we may obtain mercy and find grace to help in time of need." Hebrews 4:14-16

What a statement! Because of Jesus our High Priest we can come boldly to the throne, of course not in pride and arrogance, but without fear, to obtain mercy and also find grace to help in time of need. For He knows that i'm flesh and blood and in need of Him constantly.

Oh what a delight and peace to trust Thee O God, wholly and solely, where I see Thine grace more and more.

"Бие махбодь хийгээд зүрх сэтгэл минь бүтэлгүйтдэг ч, Мөнхийн Эзэн бол сэтгэлийн минь тэнхээ, үүрдийн хувь минь билээ." Дуулал 73:26 (өөрийн орчуулга)

"Та Есүст үнэхээр хайртай юу?" хэмээх сүүлчийнхээ нийтлэлээс хойш шинээр нийтлэл оруулалгүй нэлээн удлаа.  Магадгүй та тэр нийтлэлийг уншаад, өөрөөсөө энэ асуултыг асууж, өөрийнхөө Христ итгэлт амьдралаа үнэлж дүгнэж, цэнгэсэн байж болох юм.

Хэрэв тийм бол та өөрийнхөө сул дорой байдлыг олж мэдсэн үү? Хаана ямар хэсэг дээр Их Эзэний үнэний бүсийг сулласнаа олж харсан уу? (Ефес 6:14)

Таны гэм нүгэл, дуулгаваргүй байдлыг сануулж, ял зэмлэл, буруутгал тан дээр авчирах гэсэндээ намайг үүнийг асууж байна гэж бүү бодоорой. Хүмүүс бид үнэхээрийн сул дорой. Бидэнд тусламж зайлшгүй хэрэгтэй. Гэвч танд Есүс Христ гэж хэн болох, Түүний таны төлөө хийсэн зүйл юу болохыг бага ч болов харуулж, үр дүнд нь та Түүний төлөө амьдрах урам зориг, итгэл найдвараа бадраагаасай гэсэндээ үүнийг бичиж байгаа юм. Яагаад гэвэл би таныг Есүст хайртай нэгэн гэж найдаж байна. Тийм ч учраас магадгүй та энэ нийтлэлийг одоо уншин суугаа.

Христэд итгэгчид бидний хэн нь ч Их Эзэнтэй алхах амьдралдаа байх ёстой түвшиндөө байхгүй байгаа гэж би хувьдаа боддог. Гэвч энэ маань бидний амьдралдаа Их Эзэнийхээ дуудлагыг гал халуунаар бүхнээ зориулан мөшгихөд саад болох шалтаг бүү болоосой. Учир нь Мөнхийн Эзэний Үг биднийг сул дорой, мөхөс байхдаа ч Түүний энэрэл нигүүлслийн хаан ширээн өмнө очихийг уриалж байдаг.

"Тиймээс бидэнд тэнгэрт заларсан агуу Тэргүүн Тахилч болох Бурханы Хүү Есүс байгаа тул өөрсдийн хүлээн зөвшөөрдгөө бат баримталъя. Учир нь бидэнд байгаа нь бидний мөхөс байдлыг хуваалцаж чаддаггүй тэргүүн тахилч бус, харин нүгэлгүй атлаа бүх талаар бидэн шиг соригдсон Нэгэн билээ. Тиймд бид хэрэгцээтэй цагт туслах нигүүлслийг олон, өршөөлийг хүлээн авахын тулд нигүүлслийн хаан ширээнд итгэлтэйгээр ойртон очицгооё." Еврей 4:14-16

Үнэхээрийн гайхалтай. Бидний Тэргүүн Тахилч болох Есүсээс болж, бид Мөнхийн Эзэний хаан ширээн өмнө өршөөл, нигүүлсэл олохын тулд айдас хүйдэсгүй, итгэл зоригтойгоор ойртон очиж боломжтой. Учир нь бидний сул дорой, мөхөс байдлыг Их Эзэн минь сайн мэднэ.

Мөнхийн Эзэн минь зөвхөн Тандаа бүрэн найдах юутай амар амгалан, юутай баяр баясал вэ? Учир нь энэ л үед Таны энэрэл нигүүлслийг би илүүтэйгээр олж хардаг.