Thursday, December 6, 2012

ГАЗРЫН ДАВС, ДЭЛХИЙН ГЭРЭЛ


Та бол газрын давс, дэлхийн гэрэл. (Матай 5:13-14)


Бидний Эзэн Есүс Христ Өөрийнхөө тухай өгүүлэхдээ Би бол хорвоогийн Гэрэл гэж хэлсэн. (Иохан 8.12) Тэрээр биднийг жинхэнэ үнэн бодит болзолгүй хайраар хайрласан. Тэрхүү хайраараа мөн биднийг бусдыг хайрла гэж тушаасан. (Иохан 13:34) Тийм учраас Их Эзэн маань хэлэхдээ дайснаа хүртэл хайрла, үзэн ядах биш, уучилж өршөөн, ивээж ерөө гэж тушаасан. (Матай 5:42-48) Та боддоо бидэнд буруу зүйл хийж, биднийг асар их зовлон шаналал, сэтгэлийн дарамтанд оруулсан тэдгээр дайсан мэт хүмүүсийг уучилж өршөөх нь битгий хэл, бүр ивээж ерөөнө гээд. Магадгүй яг одоо та тэдгээр хүмүүсийг дурсан санаж байгаа байх. Тэдгээр хүмүүс бидэнд ямар муу муухай зүйлс хийсэн гээч. Тэднийг бодохоор уур хүрч, үзэн ядалт, хорсол төрж, стресс болон бусад сөрөг бодол төсөөллүүд хэрхэн бий болдгийг та надаар хэлүүлэлтгүй сайн мэдэх байх. Тэдгээр хүмүүсийг ивээж ерөөн, тэдний төлөө залбирах нь байтугай, хараан зүхмээр санагдах үе байдаг. Яагаад ингэнэ вэ?

Үнэн юу вэ гэвэл нэгдүгээрт бид тэдгээр хүмүүсийг уучилж өршөөн, ивээж ерөөн, залбирч чадахгүй. Энэ бол ердийн хүнээс гарах мөн чанар биш юм. Хоёрт гэвэл эдгээр бүх сөрөг үр дагавар нь биднээс сайн сайхныг хулгайлж, алж сүйтгэдэг. Хэн юм шиг сонсогдож байна? Тийм, нөгөө л нэг хулгайч буюу муу ёрын сүнс. Үнэхээр тэрээр бидний амьдралд эдгээр үл уучлал, үзэн ядалт, шарх сэтгэлийн зовлонг дүүрэн байлгахыг хүсдэг бөгөөд үүгээр дамжуулан өөрийн муу муухай ажлаа хийж, биднийг ялалт амжилтгүй боолчлолд байлгахыг хүсдэг. Иймээс бид энэ хоёрыг сайн ойлгох нь чухал бөгөөд Их Эзэнрүүгээ хараагаа өргөх хэрэгтэй.

Их Эзэн маань биднийг хайрласан учраас Өөрийн амиа зориослосон. Тэрээр мөн биднийг Өөрийнхөө энэ хайран дотор байгаасай гэж хүсдэг.(Иохан 15:9) Бид бусдыг хайрлахаас урьд өөрсдийгөө хэр их хайрлагдсан болохоо ойлгож ухаарах ёстой. Иймээс Ариун Сүнс Их Эзэний хайрыг бидний зүрх сэтгэл, оюун бодолд илэрхийлэн таниулахад нь зөвшөөрөх хэрэгтэй.(Ром 5:5) Бид Ер бусын Аавынхаа өвөрт нь ойртох хэрэгтэй. Үүний дараа л бидэнд муу муухай зүйл хийсэн хүмүүсийг бид уучилж өршөөн, ивээж ерөөн, тэдний төлөө залбирч чадна. Үүгээрээ бид Бурханы хүүхдүүд гэдгээ харуулж байгаа юм. (Матай 5:45)



Их Эзэн минь Өөрөө энэ зүйлийг үнэндээ хийсэн. Тэрээр үүнийг яаж чадсан бэ? Бурхан Аавынхаа хайран дотор байж, Ариун Сүнсний хүч чадлаар. (Еврей 9:14) Тиймээс загалмай дээр эцсийн амьсгалаа хураахын өмнө Аав аа, эдгээр хүмүүсийг уучлаарай, тэд юу хийж байгаагаа мэдэхгүй хэмээн залбирсан юм. (Лук 23:34) Есүсийг үхлээс дахин амилан, тэнгэрт өргөмжлөгдсөний дараа бидний адил Христийн дагалдагч Стефен ч мөн үүнийг хийж чадсан. Түүнийг алахаар чулуу шидэтгээж байсан уур хилэн дүүрэн хүмүүсийг хараад Эзэн минь, тэдний гэм нүглийг бүү тооцоорой (Үйлс 2:60) хэмээн тэрээр Их Эзэнхийхээ адилаар залбирсан. Учир нь тэрээр өөрийгөө хэн болохоо мөн хэний хүч чадлаар амьд буйгаа мэдэж байсан юм.



Есүс 40 өдөр, 40 шөнө мацаг бариад туйлдаж ядарсан ч гэлээ муу нэгний дуу хоолойг сонсож, уруу таталтанд нь мэхлэгдэн гэм нүгэм үйлдээгүй. Учир нь Тэрээр Аавынхаа хайраар Өөрийгөө тэтгэж байсан юм. (Матай 3,4) Тиймээс та ч мөн адил энэ цаг мөчид Ер бусын Аавынхаа хайрыг дахин нэг зүрх сэтгэлдээ дүүргэн, тэдгээр хүмүүсийг уучлаарай. Тэрээр биднийг эхэлж хайрласан учраас бид өнөөдөр хайрладаг юм. (1 Иохан 4:19) Танаас гарах ер бусын энэ хайраар тань дэлхийн хүмүүс таныг өөр болохыг олж харах болно. Учир нь та ердийн бус, харин ер бусын амьдралаар амьдрахаар сонсогдсон онцгой нэгэн юм. Байгаль дэлхий хүртэл таныг ийнхүү амьдрахыг тэсэн ядан хүлээж байдаг. (Ром 8:21)



Та бол газрын давс, дэлхийн гэрэл мөн. 

Wednesday, December 5, 2012

ЭЗЭНИЙ ҮНЭНЭЭР ХЭРХЭН АМЬДРАХ ВЭ?


Бид хэрхэн ЭЗЭНИЙ үнэн дотор амьдрах вэ?


Бидний хараа Түүн дээр байсан цагт. Үүнийг Израилийн агуу хаан Давид маш сайн мэддэг байсан. Тэрээр Эзэнийг магтан дуулахдаа “Таны хайр энэрэл нүдний минь өмнө байгаа бөгөөд би Таны үнэнээр явсан.” (Дуулал 26:3) гэж хэлсэн.

Бид аврагдахын тулд юу ч хийгээгүй. ЭЗЭНий энэрэл нигүүлсэл бидний төлөө юу хийснийг бид сонсож итгээд аврагдсан. (Итгэл нь ч сонсохоос ирсэн) Аврал бидэнд бэлэг болон биднээс гадна байдлаар ирсэн. Колоссай 2:6-д “Та нар Эзэн Христ Есүсийг хүлээн авсан шигээ Түүн дотор алх” гэж апостоль Паул хэлсэн. Өөрөөр хэлбэл, бид Эзэний үнэн дотор алхах нь ч хүртэл Эзэний нигүүлсэл юм. Бид Эзэний хайр энэрлийг үргэлж харах хэрэгтэй бөгөөд үүний үр дүнд бид Түүний үнэн дотор нь алхана. Давид хаан Таны хайр энэрэл нүдний өмнө БАЙГАА гэж хэлснийг анзаарч байга байх. Байсан биш, хааяа заримдаа биш, байх болно биш, харин одоо цаг дээр БАЙГАА.

Иохан 4:23-24 дээр Бурхан Эцэг Өөрийг нь сүнсээр ба үнэнээр хүндлэгчдийг хайж байна, ийм хүндлэгчид бий болох цаг нь ирсэн гэж хэлсэн. Үнэхээр Есүс Христээс болж та өнөөдөр Бурхан Эцэгээ сүнсээр ба үнэнээр хүндэлж чадахаар болсон. Учир нь жинхэнэ нигүүлсэл хийгээд үнэн нь Христээр бидэнд ирсэн билээ.

Иймээс үнэхээр л бидний амьдрал  хүний “хүч чадал, эрх мэдлээр бус, харин Эзэний Сүнсээр”(Зехариа 4:6)байдаг.

ЭЗЭН танд хэлж байна. ”Би чамайг үүрдийн хайраар хайрласан. Тийм учраас Би чамайг хайр энэрлээр татсан билээ.“ (Иеремиа 31:3) Үүнийг та нүднийхээ өмнө байлгаад Эзэний үнэн дотор яваарай.

Monday, December 3, 2012

ХАМГИЙН ЧУХАЛ ХОЁР ҮНЭН

Одоогоос зургаан жилийн өмнө Америкаас ирсэн нэгэн пасторт орчуулга хийж байхдаа түүний Христчин хүний амьдралдаа мэдэх хоёр чухал үнэний тухай ярьж байгааг сонсоод дотроо би үүнийг бүрэн дүүрэн мэдэх юмсан гэж сэтгэл зүрх минь юу юунаас илүүтэйгээр тэмүүлж билээ.

Удалгүй Америкт Библийн сургуульд сурахаар болж, миний мэдэхийг хүссэн хамгийн чухал зүйл бол өнөөх пасторын хэлсэн үгсийг амьдралдаа бодитойгоор олж мэдэх байлаа. Үүний төлөө гуйж, залбирч, өөрийн мэдэлгүй бодол эргэцүүлэл, эрэн хайлтаар дүүрэн байдаг байсан...

Энэ хоёр үнэн юу вэ?
1. Бурхан танд хайртай гэдэгт ямар ч эргэлзээгүй итгэж үнэмшиж, энэ үнэн таны амьдралд бодьтой болох
2. Бурхан танд хайртай учраас Бурхан үргэлжид тантай хамт.

Мэдээж эхний үнэн тодорхой болсны дараагаар хоёр дахь үнэн нь танигдана. Тухайн үед үүнийг би чин зүрхнээсээ мэддэггүй байлаа. Бурхан надад хайртай, тийм би үүнийг мэднэ гэсэн маань оюун санааны төдий мэдлэг байлаа.

Харин Америкт бүтэн 3 жил Библийн сургуульд сурахдаа үүнийг л мэдэхийг хүсч, үнэхээр ЭЗЭН хайр энэрлээр дүүрэн учраас гуйлт залбирлыг минь анхааран сонсож, бодож санаснаас ч минь агуугаар бодитоор үүнийг ойлгуулж, ухааруулсан юм.

Сургуулийнхаа эхний жилдээ сурсан хамгийн чухал үнэн бол би бол бузар муу, гэм нүгэлтэй гэмт хүн гэдгээ үнэхээр л бараг яс махандаа мэдэртэл ойлгосон юм. Үүний үр дүнд туйлын ариун, үнэн зөв Бурхан уруу хандан орь дуу тавих шахам гуйлт залбирлууд нус нулимстай холилдон гардаг байлаа. Үнэндээ тэр цагийг хүртэл өөрийгөө цэвэр, цэмцгэр, бусдыг бодвол сайн, илүү дээр гэж бардам ихэрхэг боддог балчир, төлөвшилгүй байж дээ... Энэ бол хүмүүс бидний том алдаа. Харамсалтай нь, өнөөгийн сүпер болж харагдах нь амжилт мэт үнэлэгдэх нийгэмд үүнийг олж мэдэх нь ховор мэт.

Харин үүний дараа Библийн сургуулийнхаа хоёр дугаар курст сурсан хамгийн чухал үнэн нь бардам онгироо, хувиа хичээсэн гэм нүглийн үүр болсон намайг энэ туйлын ариун ЭЗЭН аврахын тулд Өөрт байгаа бүхнээ ямар ч харамлах сэтгэлгүйгээр өгснийг Түүний Хүү Есүс Христийн амьдрал, үхлээр олж мэдээд өөрийгөө ямар их хайрлагдсаныг олж мэдсэн. Библи хэлэхдээ биднийг гэм нүгэл дотроо үхсэн байхад Христ бидний төлөө цовлогдон нас барсан гэсэн. Энэ бол агуу хайр бөгөөд миний хэзээ ч хүртэх зохисгүй, хүртэж чадамгүй хайр ивээл, энэрэл нигүүлсэл байлаа. Бурхан намайг Өөрийнх нь эсрэг нуруугаа харуулсан дайсан мэт амьдарч байхад Өөрийн Хүүгийн амиар намайг мөнхийн хайраар хайрласнаа надад ойлгуулсан. Би Түүний төлөө юу ч хийгээгүй, мөн хийж чадах ч үгүй байхад ингэж намайг хайрласан нь Түүний болзолгүй агуу хайр байсан юм.



"Бурхан хүн төрөлхтнийг үнэхээрийн их хайрласан тул Өөрийн цорын ганц хайртай Хүүгээ өгчээ. Ингэснээр Хүүд нь итгэгч хэн ч мөхөхгүй, харин мөнх амьтай болох юм." Иохан 3:16

Энэ үнэн тэр л үед миний зүрх сэтгэл, амьралд бодит болсон юм. Үнэхээр Бурханы агуу хайрыг олж харахын тулд бид өөрсдийн гэм нүглийн Есүс Христээс өөр хэн ч биднийг татаж гаргаж үл чадах гүн харанхуй нүх хонгилын найдваргүй байдалд ирэх хэрэгтэй. Тэгэж байж, загалмай дээр Өөрийгөө хүн төрөлхтний төлөө сайн дураараа өгсөн Христийн жинхэнэ хайрынх нь утга учир, алив бахдам сайхан, биднийг бүрмөсөн өөрчлөх ер бусын хүчийг нь олж харах болно.

Аа халаг гэж, гэвч хүн гэдэг юутай өрөвдөлтэй хөөрхийлөлтэй вэ? Бид даанч өөрсдийн гэмт нүгэлтэн гэдгээ олж харахын тулд заримдаа Бурханы агуу гайхамшигууд ч хүртэл нүдэнд үл торох мэт...

"Бардам зан би чамайг үзэн ядна, учир нь чиний үүсэл гарал ариун гэрлүүдийн Эцэг Бурханаас биш, адгийн муу ёрын сүнснийх аж. Үтэр түргэн үнэнтэй нүүр тулж, үйлийн үр чи өөрөө гэдгээ мэдээч..."

Гэвч би хараагаа тэнгэр өөд дээш өргөнө. Учир нь тэнд л миний жинхэнэ баяр хөөр, амар тайван, аз жаргалын Охь нь бий. Миний Эзэн Есүс Христ загалмайд цовдлогдон нас бараад хадан булшинд оруушагдсан хэдий ч Гурвалаар оршигч Бурханы Ариун Сүнс гурав дахь өдөр нь Түүнийг үхлээс амилуулсан билээ. Тийм ээ, миний Эзэн дахин амилсан. Тэрээр үхлийн хүч болон муу нэгнийг ялан дийлсэн. Тиймээс Тэр тэнгэрт заларсан. Түүнд одоо бүх эрх мэдэл бий. Тэрээр хамгийн эрхэм дээд нэрийг хамгийн доод гутамшгийг хүн төрөлхтний төлөө амссан болохоор хүртсэн. Тиймээс Түүнд хэзээ нэгэн өдөр бүх хүн төрөлхтөн өвдөг сөгдөнө. Тэр амьд учраас би өнөөдөр амьд, амьд амьдаа хэзээ ч байгаагүйгээр амьд. Учир нь Түүнийг үхлээс амилуулсан тэр Ариун Сүнс надад бий, миний дотор бий. Үүнийг хэрхэн яаж гэдгийг би сайн ойлгож, тайлбарлаж үл чадах ч энэ бол үнэн үг. Тэр Сүнс намайг хэзээ ч орхихгүй, надтай үргэлж хамт байх болно.

Та Бурханаар ингэж их хайрлагдсанаа олж мэдсэн үү? Тэр танд хайртай учраас тантай үргэлж хамт. Үүнийг ойлгож мэдсэнээс хойш амьдрал минь ер бусын болсныг улам бүр сайн мэдэх болсон. Энэ үнэнг таныг мөн мэдээсэй хэмээн би хүсч байна. ЭЗЭН танд үүнийг дуртайяа ойлгуулж таниулах болно. Учир нь үүний төлөө Тэрээр бидний нэг болж ирсэн юм. 

ТА ӨӨРИЙГӨӨ ӨӨРЧИЛЖ ЧАДАХГҮЙ...


Та өөрийгөө өөрчилж чадахгүй. Үүнийг та ойлгож мэдсэн үү? Бид бусдыг өөрчлөхийг хүсдэг. Өөрийнхөөрөө байлгах гэж оролддог. Тэгээд бүтэлгүйтэхээрээ уурлаж, бухимддаг. Яагаад бид ингэж уурлаж, бухимдана вэ гэхлээр бид өрөөлийг бүү хэл өөрсдийгөө ч өөрчилж чадахгүй гэдгийг ойлгож ухаараагүй хэрэг. Иймээс одоо боль. Цаг хугацаа үрэхээ боль. Бусдыг болон өөрийгөө зовоохоо боль.

Тэгвэл шийдэл нь юу вэ?

Бурханы Үг хэлэхдээ 2 Коринт 3:18-д "Бид бүгд бүтээллэггүй нүүрээр Эзэний алдрын тусгалыг хардаг. Бид ийнхүү Түүний дүрд алдараас алдарт өөрчлөгддөг. Энэ нь Эзэний Сүнсээр болдог." гэсэн.

Та Есүсийг хар. Түүн дээр хараагаа тавь. Есүс бол Бурханы алдрын туяа, Түүний мөн чанарын бодит илэрхийлэл. (Еврей 1:3) Бурхан эдгээр эцсийн өдрүүдэд бидэнд Өөрийн Хүүгээр хандаж ярьдаг. (Еврей 1:2) 

Та Есүсийг харахдаа Түүний таны төлөө юу хийснийг хар. Таны өмнөөс таны бүх гэм нүглийг Тэрээр өөрийн нуруун дээр үүрсэн. Тэр таны өмнөөс золиос болсон. Түүний урссан ариун цус гэм нүглийг чинь бүрмөсөн мөнхөд холдуулсан. Та уучлагдсан. Та зөвт болсон. Таны гэмт мөн чанар цэвэр зөвт болсон. (Еврей 10:1-2) Таны хуучин хүн Түүний үхэл, оршуулгатай нэгдсэн. Мөн таны мөн чанар цоо шинээр бүтээгдэж, Түүний дахин амилалттай нэгдсэн. (Ром 6:1-14)

Тэрээр таны гэм нүглийн төлөө үхэж, таныг зөвтгөхийн төлөө дахин амилсан. Тэрээр мөн тэнгэрт Бурхан Эцэгийнхээ баруун гар талд таныг төлөөлөн, таны төлөө зуучлан гуйж байгаа. Тэрээр диаволийг ялан дийлсэн. Түүнд бүх эрх мэдэл, ялалт бий. Та тэгээд мөн Түүний дотор бий. Та Есүс Христийг харахад мөн өөрийгөө харах болно. Учир нь таны амь Христтэй хамт Бурхан дотор нууцлагдсан. Та хайрлагдсан. Таны дээр Бурханы таалал, ивээл ерөөл Есүс Христээс болж үргэлж бий.

Та Христийг харахдаа өөрийгөө ингэж харах үед та Христийн дүр төрхийн дагуу өөрчлөгдөх болно. Та ингэж харах бүрт өөрчлөлт явагдах болно. Үүнийг Эзэний Сүнс таны дотор хийнэ. Энэ бол гайхамшиг. Тэгээд та Христийн дүр төрхөөр өөрчлөгдөх учраас таныг хараад бусад хүмүүс ч мөн өөрчлөлтийг мэдэрч, өөрчлөгдөх болно.

БУРХАНЫ БОЛОН ХҮМҮҮСИЙН ӨМНӨ ТААЛАЛ ХИЙГЭЭД НЭР ХҮНД ОЛОХ НЬ

Та Бурханы мэлмийн øмнø, хvмvvcийн нvдний øмнø хэрхэн тааллыг олж нэр хvндтэй амьдрах вэ?

ЭЗЭНий Vг хэлэхдээ:

"Үнэн ба энэрэл чамайг бүү орхиг. Эдгээрийг цээжнийхээ самбарт бичиж, хүзүүгээрээ ороо.Тийнхүү чи Бурханы болоод хүмүүсийн нүдний өмнө таалал хийгээд нэр төрийг олно." (Сургаалт vгс 3:3-4)

Иохан 1:17"энэрэл нигүүлсэл ба үнэн нь Есүс Христээр дамжин ирсэн" гэсэн.

Өөрөөр хэлбэл та Есvсийг харж амьдар. Та Тvvнийг харах тусам, Тvvний дvр тøрхийн дагуу øøрчлøгдøж, vнэн ба нигvvлслээр дvvрэн байх болно. Vр дvнд та Бурханы болон хvмvvсийн øмнø таалал хийгээд нэр хvндийг олох болно.

Энэрэл нигvvлсэл ба vнэнийг (Эзэний Vгийг) зvрхэндээ тээж, амаараа тунхаглан амьдар. Цээж тань уужуу амьсгалж, хvзvv тань тэгш шулуун байхаас гадна хоолой тань өвдөхгүй эрvvл ба цээл байх болно.

БУРХАНЫ ЗӨВТ БАЙДАЛ

 Бурханы зøвт байдал

"...ганц хүний дуулгаваргүй байдлаас болж олон хүн нүгэлтэн болгогдсоны адил түүнчлэн ганц Хүний дуулгавартай байдлаар олон хүн зөвт болгогдоно." - Ром 5:19

Адамаас болж бид НVГЭЛТЭН болсон. Харин Есvс Христэд итгэснээр бид ЗØВТ болсон. 


"Тэр [Бурхан] нүглийг үл мэдэгч Түүнийг [Христийг] бидний төлөө нүгэл болгосон юм. Тэгснээр бид Түүний дотор Бурханы хүртээх зөвт байдал болох юм."- 2 Коринт 5:21


Та хэн бэ гэдгээ мэд. Хэрэв та Христэд итгэгч бол танд Бурханы зøвт байдал бий. Vvнийг та vйлсээр бус итгэлээрээ авсан. Танд бэлэг болон ирсэн. Энэ бол Бурханы агуу энэрэл нигvvсэл. 


Иймээс энэхvv энэрэл нигvvлслийн баялгийг болон зøвт байдлын бэлгийг хvлээн авч, амь дотор ноёрх. (Ром 5:17) Есvс танд бялхсан амьдрал øгøхøøр ирсэн. (Иохан 10:10)