Monday, September 12, 2011

Мөнхийн улсын өдрүүд газар дэлхий дээр 7

“..сүнсгүй бие үхмэл байдгийн адил түүнчлэн үйлсгүй итгэл ч бас үхмэл..Иаков 2:26

Христэд итгэгч хүний итгэл амьд итгэл байх ёстой. Амьд гэдэг нь үйлстэй байх ёстой. Учир нь дээрх ишлэлийн дагуу бидний итгэл үйлсгүй бол ямар ч нэмэргүй, ямар ч үр нөлөөгүй, хиймэл, хийсвэр, хуурамч, үхмэл байна.

Сүнсгүй үхмэл биед ямар ч мэдрэмж, реакц хариу үйлдэл байхгүй. Дотроосоо ч тэр, гандаасаа ч мөн адил. Бидний итгэл үйлсгүй бол үүнтэй адил үхмэл. Дотроосоо Ариун Сүнсний амь амьдрал хаагдмал, хязгаарлагдмал гаднаасаа бидэнд ирж буй ятгалга, урамшуулал, заавар, зэмлэл хүчгүй, бусдын сүнсний байдал, хүндрэл бэрхшээл, хэрэгцээ зүрх сэтгэлийг ч хөдөлгөж чадахгүй болсон байдаг. Тиймээс бид өөрсдөөсөө бидэнд үйлстэй амьд итгэл байна уу гэж асуух хэрэгтэй.

Амьд итгэлд дуу хоолой хийгээд үйлсийн аль аль нь байдаг. Жишээлбэл, та үнэхээр Есүс Христийн тухай авралын сайн мэдээ энэ хүн төрөлхтнийг гэм нүгэл хийгээд гэм нүглийн боолчлолоос нь аврах цорын ганц үнэн мөн гэж итгэж, хүлээн зөвшөөрдөг бол энэ талаар та бусдад гэрчилж амьдарна гэсэн  үг. Таны үг яриа, үйл хөдлөл, биеэ авч яваа тань үүнийг гэрчилж харуулж чадна гэсэн үг. Та үнэхээр гуйлт залбирал нь үр нөлөөтэй, хариутай гэж итгэдэг бол урамтайгаар гуйж залбирна гэсэн  үг. Та үнэхээр Ертөнцийн Эзэн таны бүх эх сурвалж, хангамж гэж итгэдэг бол Түүний сүм чуулганд өргөл, аравны нэгээ итгэлтэйгээр баяр хөөр дүүрэн өргөнө гэсэн үг. Есүс Христ үнэхээр таны төлөө амиа өгсөн, танд хайртай, тантай дотно харилцаатай байхыг хүсдэг гэдэгт итгэдэг бол Түүнтэй ярьж, харилцана гэсэн үг. Есүс  Христ зөвхөн таны гэм нүглийн төлөө бус, мөн биеэрээ таны өвчин эмгэгийг Өөртөө тээсэн гэдэгт итгэдэг бол та эдгэрэлээ хүлээн авч, ер бусын эрүүл мэндээр амьдарна гэсэн үг.

Хайрт ахан дүүс минь, зөвхөн бидний гэм нүглийг бус, биднийг асуудлуудтай нь хамт Өөрийн нуруун дээр үүрч загалмайд цовдлогдон амиа өгсөн Есүс Их Эзэндээ итгэл итгэлээ үйлстэй амьд байлгацгаая.