Tuesday, October 6, 2009

"Ulaan Buudain Ur" Cafe & Training Center

Улаанбаатар хотод маань анх удаа "Улаан буудайн үр" нэртэй маш сайхан Христчин кафе, сургалтын төв нээгдсэн байна. Христчин? Харин тэх. Гэхдээ хүн болгонд нээлттэй. Нээгдээд удаагүй байгаа учраас олон хүн энэ сайхан газрыг мэдэхгүй байх шиг байна. Харин хэрэв нэг удаа үүгээр ороод гарвал дахиж орж ирэхгүй гэх зүйл байхгүй байх гэж би хувьдаа бодож байна.

Энэ сайхан газар нь Монголын ирээдүй хойч үе болсон залуучуудын амьдрал, тэдний оюун санаа, мэдлэг боловсролд тус дэм болж, хөрөнгө оруулах ариун сайхан сэтгэлийн зорилготойгоор нээгдсэн юм байна. Хэдэн жилийн өмнө ийм сайхан газар Монголд маань, ялангуяа Улаанбаатар хотод нээгдээсэй гэж хүсч явдаг байсан. Одоо энэ хүсэл маань биелж эхэлснийг хараад, өөрөө энэ газраар үйлчлүүлээд сууж байгаадаа маш их баяртай байна. Монгол орны маань олон оюутан залуус энэ газраар үйлчлүүлээсэй. Ийм сайхан газрууд олширч, үр шим нь хүмүүсийн амьдралд бодитой байж, нийгэмд сайн үр нөлөө гараасай гэж хүсч байна.

Та ирж үйлчлүүлж үзээгүй бол нэг зориод ирээрэй. Хаана байдаг вэ гэж үү? Хотын төвд бага тойрууд, 5 дугаар сургуулийн эсрэг талд явган хүний зам дагуу урагшаагаа жоохон явж байхад чинь хаяг нь харагдана. Найз нөхөдтэйгөө хамт ирээд ярьж суухад ч, ганцаараа ирээд хичээл давтах ч юм уу ажил үйлсээ эрэгцүүлэн бодож суухад ч, lap top-оо авчраад үнэгүй wireless-аар internet ашиглаад суухад ч, ер нь л их сайхан тааламжтай уур амьсгалтай газар байна. Амттай сайхан fresh bakery-тай юм байна. Кофе, цай, уух юмнууд нь хаана ч байхгүй хамгийн хямд үнээр, сайхан дулаахан үйчилгээтэйгээр 100% сэтгэл ханамж олгох ховор газар байнаа. Эднийх Мягмар гарагаас Баасан гараг хүртэл, өглөө 11 цагаас оройн 9 цаг хүртэл хүн болгонд нээлттэй.

Нээрээ бас хэрэв та англи хэлний ярианы чадвараа сайжруулахыг хүсч байгаа бол энд ирж гадаад хүмүүстэй чөлөөтэй танилцаж, ярьж болох юм байна лээ. Би хоёр удаа англи хэлний ийм чөлөөт ярилцлага хийж байгаа үед нь таарсан. Гадуур хэлний курсуудын үнэ төлбөр гэж хальт сонсохнээ нэлээн өндөр юм шиг байна лээ. Англи хэлээ яаж сайжруулах вэ гэж асуусан олон хүнтэй таарч байсан. Одоо харин зааж өгөх газартай боллоо. Бас гитар, төгөлдөр хуур, бөмбөрийн сайн чадварлаг багш нартай сургалтуудтай. Гишүүд нь тохитой сайхан номын сангаар нь үйлчлүүлж болох юм байна лээ.

За тэгээд энэ кафе-г санаачлан бий болгож, бидэнд тааламжтайгаар үйлчилж байгаа сайхан сэтгэлтэй хүмүүстээ их амжилт, сайн сайхныг хүсье. Энэ сайн үйлс нь улам илүү бадран дэлгэрэг. Энэ газрын талаарх олон сайхан ирээдүйн төсөөлөл надад бодогдож байна. Бүгдээрээ биелэх болтугай.

p.s би энэ газрыг реклам-дах гэсэндээ дээрхийг бичээгүй шүү. :) Санаж бодсоноо л бичлээ. хэхэ