Библийн алдарт багш, номлогч Чарльз Свиндолл бичихдээ "Би Библийг сүүлийн 50 гаруй жил нухацтай уншиж, судалж байна. Библид Есүс Христ Өөрийнхөө "дотоод хүн"-ийг нэг л газар тодорхойлон хэлсэн байдаг бөгөөд үүнийгээ хоёр үгээр илэрхийлжээ. Тэрээр Өөрийгөө зүрх сэтгэлдээ 'дөлгөөн, даруу' хэмээсэн" гэсэн.
Энэ хоёр үг хамт орсон нэгэн Монгол зүйр цэцэн үг өөрийн эрхгүй санаанд орж байна.
"Их мөрөн дөлгөөн,
Эрдэмтэй хүн даруу."
Өнөөдрийн бидний амьдарч буй нийгэмд дөлгөөн, даруу зан чанар сул дорой, номхон ноомой, увиагүй, унхиагүй гэх мэтээр ойлгогдож, эсрэгээрээ өөрийгөө дөвийлгөн магтан сайшаасан, онгироо сагсуу, биеэ тоосон, бардам дээрэнгүй, овжин зальхай байдал шагшин магтагдаж, өндөрт үнэлэгдэх аж. Бүр ч харамсалтай нь, Христитгэлт бидний зарим нь үүнийг даган дуурайж, адилхан харагдах нь Бурханыг таньж мэдэхгүй, Түүнээс хол байгааг илтгэх авай. Үнэндээ "хоосон сав хамгийн их дуутай" байдгийн адилаар ихэнх гял цал, чанга дуу чимээ нь худал, хоосны илэрхийлэл юм. Тиймээс үнэхээр Христэд итгэгчид бид Эзэн шигээ дөлгөөн хийгээд даруу байх болтугай.
Saturday, August 18, 2018
Monday, May 19, 2014
БУРХАНЫ ХААНЧЛАЛ
Өнгөрсөн Ням гарагийн сургаалаас...
"Тэнгэрт байгаа бидний Эцэг минь,
Таны нэр ариунаар дуурсгагдаг.
Таны хаанчлал ирэх болтугай.
Хүсэл тань тэнгэрт шигээ газар дээр биелэгдэх болтугай."
- Матай 6:9-10
Бурханы хаанчлал гэж юу вэ?
Бурханы хаанчлал хаана байдаг вэ?
Хаанчлал гэдэг бол Хааны засаг захиргаа буюу Хаан нь захирдаг, ард олон нь Хаанаа хүндэлж, үнэнч захирагдах тухай ойлголт. Тиймээс Бурханы хаанчлал гэдэг нь Бурханы засаг захиргаа, хаанчлал буюу Түүний хүсэл төлөвлөгөө энэ газар дэлхийд биелэх тухай юм.
Бурханы хаанчлал Өөрийн хүмүүсийн дотор буюу зүрхэнд байна. (Лук 17:21) Их Эзэн Есүс Христэд итгэгч хүний дотор Гурвалаар оршигч Бурханы Ариун Сүнс орших бөгөөд Бурхан Өөрийн Сүнсээрээ бидний зүрхэнд хаанчилваас биднээр дамжуулан Түүний хүсэл нь газар дээр биелнэ.
"Харин эхлээд Түүний хаанчлал болон Түүний зөвт байдлыг хайгтун. Тэгвэл энэ бүхнийг та нарт нэмж өгөх болно." - Матай 6:33
Бурханы хаанчлал болон түүний зөвт байдлыг хайна гэдэг нь юу гэсэн үг вэ?
"Бурханы хаанчлал бол идэх болон уух явдал нь биш, харин Ариун Сүнс доторх зөвт байдал, амар тайван хийгээд баяр баясгалан нь юм. " - Ром 14:17
Энэ нь бид өөрсдийн зүрхэндээ Ариун Сүнсний зөвийг эрэлхийлэх ба үүний үр дүнд бидэнд амар тайван хийгээд баяр баясгалан байх болно. Өөрөөр хэлбэл, Бурханы хаанчлалыг Ариун Сүнсгүйгээр төсөөлөх боломжгүй юм. Бид Бурхан Аавыг мэддэг, Түүний бидний төлөө өгсөн Хүү Есүс Христийг мэддэг. Гэвч Түүний Ариун Сүнсийг тэр бүр сайн мэддэггүй. Тэгвэл Бурханы хаанчлал газар дэлхийд ирэхийн тулд, Түүний хүсэл биелэхийн тулд Ариун Сүнс зайлшгүй хэрэгтэй юм.
Хэрэв тийм биш байсан бол магадгүй Есүс Христ бидний Эзэн заавал 33 жил энэ газар дэлхий дээр амьдрах шаардлагагүй байсан. Магадгүй Тэрээр ирээд шууд загалмайд золиос болон амиа өгч болох байсан. Гэвч Тэрээр ирснээрээ анхны хүн Адамын чадаагүйг буюу Бурханы Ариун Сүнсний тусламжтайгаар энэ дэлхийд амьдрах төгс хүний амьдралаар амьдарч бидэнд зөв үлгэр дууриал үлдээсэн. Ингэснээр бид Их Эзэн Есүс Христийн адилаар бидний дотор оршин буй Бурханы Ариун Сүнсний тусламжтайгаар Бурханы Аавын хаанчлалыг бий болгох боломжтой.
Тиймээс Ариун Сүнс бол бидэнд өгөгдсөн Бурханы агуу Тусламж юм. Түүгээр дамжуулан бид Бурханыг таньж мэдэж, үнэн дотор алхаж, Эзэн Есүс Христийг алдаршуулж чадна.
Бурханы хаанчлал бол бидний зүрхэнд. Иймээс "Юуны түрүүнд зүрхээ хамгаал. Учир нь түүнээс амийн булгууд ундран гардаг юм." - Сургаалт Үгс 4:23
"ЭЗЭН зүрхийг нь хардаг" - 1 Самуел 16:7
Бидний зан чанар, биеэ авч явах байдал, үг үйлдэл бүхэн бидний зүрхэн дэх итгэл үнэмшил, үнэ цэнээс урсан гардаг. Хэрэв Бурханы хаанчлал бидний зүрхэнд байх аваас, Ариун Сүнсний зөв нь бидний зүрхэнд байх аваас, Ариун Сүнсэнд бид зүрхэндээ дуулгавартай захирагдах аваас бидний зан чанар, үг үйлдэл маань Есүс Христийн дүр төрхийн дагуу өөрчлөгдөх боломжтой. Жинхэнэ өөрчлөлт гаднаас бус дотроос эхэлдэг. Үнэндээ энэ бол бидний амьдралын гол зорилго, дуудлага юм.
"Тэр Өөрийнхөө Хүүг олон ах дүүсийн дунд ууган нь байлгахын тулд, урьдаас мэдсэн хүмүүсээ Тэр бас Түүний дүртэй адил болгохоор урьдаас тогтоосон юм." - Ром 8:29
Та бидний Эзэн Есүс Христэд итгэсний дараах хамгийн чухал зүйл бол гадна ил харагдах дотоод зүрхэн дэх өөрчлөлт, шинэчлэлт юм. Хэрэв бид зөвшөөрвөл Бурхан энэ зүйлийг бидний дотор өдрөөс өдөрт хийдэг.
"Бид Түүний дүрд алдраас алдарт өөрчлөгддөг. Энэ нь Эзэний Сүнсээр болдог." - 2 Коринт 3:18
Энэ өөрчлөлт шинэчлэлт бий болох боломжтой бөгөөд биднийг үхэх хүртэл үргэлжилнэ. Та өөрийгөө өөрчлөгдөшгүй гэж бүү бодоорой. Есүс Христ бидний Эзэн энэхүү амьдралын замналыг бидэнд харуулсан. Бид Түүн шиг төгс болохгүй ч төгс байдал уруу тэмүүлдэг.

Thursday, May 2, 2013
ТА АЛЬ НЬ ВЭ? АЛЬ НЬ БАЙХЫГ ХҮСНЭ ВЭ?
Өнгөрсөн Бямба гарагийн 2013 оны 4 сарын 13-ны баярын цуглааны номлолоос:
Есүс Христэд итгэгч хүмүүс Мөнхийн Эзэнээр зөвтгөгддөг. Библи хэлэхдээ Аврахам Мөнхийн Эзэнд итгэсэн учраас зөвт хэмээн тооцогдсон гэсэн байдаг.
"Тэгээд Абрам ЭЗЭНд итгэсэнд ЭЗЭН түүнийг зөвт байдалд тооцуулав." - Эхлэл 15:6.
Ийнхүү Аврахам зөвт болсон нь зөвхөн түүний төлөө биш, мөн Есүс Христэд итгэх бидний төлөө бас бичигдсэн гэж Библи өгүүлдэг.
"Тэр зөвт байдалд тооцогдсон" гэж бичигдсэн нь зөвхөн түүний төлөө бус,
бидний Эзэн Есүсийг үхэгсдээс амилуулсан Түүнд итгэж, зөвт байдалд тооцогдох мөн бидний төлөө билээ. Есүс бидний нүгэл хилэнцээс болж тушаагдсан бөгөөд бидний зөвтгөлийн төлөө амилуулагдсан юм. - Ром 4:23-25
Аврахам зөвт болсны адил бид ч мөн Христэд итгэх итгэлээр зөвт. Библид мөн Аврахамын ач дүү болох Лотыг бас зөвт хэмээн бичсэн байдаг.
"ёс зарчимгүй хүмүүсийн садар самуун явдлаар дарамтлагдсан зөвт Лотыг аварсан юм бол" 2 Петр 2:7
Энэ хэсэгт Мөнхийн Эзэн Лотыг аварсан тухай дурдсан байдаг. Лотыг дурдахдаа Ариун Библи 'зөвт' хэмээн онцолсонг бид харж байна. Тэгэхээр Лот мөн адил Аврахам шиг, мөн та бидэн шиг зөвт байсан. Хүн үйлсээр зөвтгөгдөх боломжгүй тул Лот ч мөн адил итгэлээр зөвтгөгдсөн нь дамжиггүй.
Өнөөдөр та бид хоёр Мөнхийн Эзэний энэрэл нигүүлслээр Түүнд итгэх итгэлээр аврагдаж, үүрд зөвтгөгдсөн билээ. Энэ бол үнэхээрийн гайхалтай үнэн. Энэ зөвтгөл биднийг Их Эзэнээс холдуулах бус, харин ойртуулахын төлөө юм. Бидний анхаарал, зүрх сэтгэл өөрсөд дээр маань бус, харин Мөнхийн Эзэн дээр байхын төлөө юм.
Харамсалтай нь, зарим Христэд итгэгч зөвт хүмүүс үүнийг үнэлж нандигнах биш, харин нь ч "Нэгэнт би итгэгч болоод бүх гэм нүглээсээ уучлагдаж цагаагтгагдаж зөвт болсон юм чинь гэм нүгэл хийж болох юм байна" гэж бодон итгэгч биш хүн шиг гэмт амьдрал, амьдралын хэв маягаар амьдардаг.
Үнэндээ зөвт Лотын амьдрал ийм нэгэн амьдрал байсан юм. Хэдий Аврахам, Лот хоёр хоёулаа зөвт байсан ч, тэдний амьдралын замнал тэс өөр байсан.
Библид хэлэхдээ Лот Содомын ойролцоо майхнаа барьсан гэдэг.
"Лот талын хотуудын дунд сууж, майхнаа нүүлгэн, Содомын ойролцоо босгожээ." - Эхлэл 13:12
Библийн Хуучин ба Шинэ Гэрээний аль алинаас нь харахад Содом бол гэм нүгэлтэй, бардамналтай амьдралын хэв маягийг тодорхойлж, төлөөлдөг болохыг бид хялбархан харж болно. Лот майхнаа Содомтой ойрхон бариад зогсолгүй бүр дотор нь амьдарч байсныг бид Библиэс мөн харж болно.
Өөрөөр хэлбэл, зөвт Лот гэм нүгэлтэй амьдралыг өөртөө сонгосон гэсэн үг юм. Тэрээр гэм нүгэлтэй нуугдмал амьдралыг сонгосон учраас дайсанд хүртэл баригдаж олзлогддог. Эхлэл 14 бүлэгт бид үүнийг харж болно. Харин энэ үед түүнийг зөвт Аврахам чөлөөлдөг. Харамсалтай нь Лот эргэн гэмт нүгэлт амьдрал уруу хөлөө явуулдаг. Сургамж авах боломж байсан авч, тэрээр гэм нүгэл, алдаанаасаа сураагүй юм. Үр дүнд тэрээр маш өндөр төлөөс төлөх хэрэгтэй болсон. Тэрээр өөрийн гэр бүлээ алддаг. Түүний хоёр охины нөхрүүд нь Содомтой хамт үнс товрог болдог. Түүний эхнэр нь ер бусын элчийн үгийг сонсож дагаагүйгээс болж давсан багана болдог. Түүний амь гарсан хоёр охин нь хожим нь гэм нүгэл үйлддэг.
Зөвт Лот Мөнхийн Эзэний энэрэл нигүүлслээр аврагдсан хэдий ч түүний гэр бүл маш том гарз хохирол амсдаг. Тэрээр гэмт амьдралаасаа болж маш өндөр төлөөс төлсөн. Гэм нүгэл үргэлж төлөөстэй байдаг бөгөөд Библи хэлэхдээ гэмийн төлөөс бол үхэл гэдэг. (Ром 6:23)
Зөвт Лот өөрийн гэр бүлээ үнэнээр дагуулж чадаагүй юм. Тэрээр гэр бүлдээ жинхэнэ хэрэгтэй өвийг үлдээж чадаагүй. Юутай эмэгнэлтэй түүх вэ. Та бид хоёр Мөнхийн Эзэний энэрэл нигүүлслээр Лотын түүхийг бүү давтаасай.
Зөвт Аврахам өөр амьдралаар амьдарсан юм. Зөвт хүн итгэлээр амьдарна гэж бичигдсэний дагуу тэрээр итгэлээрээ үргэлж Мөнхийн Эзэнээ эрэлхийлэн амьдарсан юм. Тэрээр өөрийн Эзэнийхээ үнэн, мөн чанарыг өөрийн гэр бүл, үр хүүхэддээ зааж сургаж, өвлүүлж амьдарсан юм.
"Би түүгээр, түүний хүүхдүүд болон гэр бүлийнхэнд тушаалгаж ЭЗЭНий замаар дагуулан, зөв ба шударга ёсыг үйлдүүлэхээр Би түүнийг сонгож авсан юм. Энэ нь ЭЗЭН түүний тухай хэлснээ Абрахамд биелүүлэхийн тулд болой гэв." - Эхлэл 18:19
Мөнхийн Эзэн Аврахамыг сайн мэддэг байсан. Тэрээр Аврахамыг Өөрийнх нь зөв ба шударгыг үр хүүхдүүдээ зааж сургаж, өвлүүлнэ гэдгийг сайн мэддэг байсан. Зөвт Аврахам өөрийн итгэлээр гэр бүл дотроо амьдарсан юм. Тиймээс Библи хэлэхдээ Аврахамыг Мөнхийн Эзэний найз гэсэн байдаг.
Үнэндээ Аврахам өөрийн итгэлээ үр хүүхдүүддээ өвлүүлж үлдээсэн учраас Аврахамын Бурхан, түүний хүү Исаакын Бурхан, түүний ач хүү Иаковын Бурхан гэж Библи нэрлэдэг.
Аврахамын зүрх сэтгэл Мөнхийн Эзэнийг нандигнан, эрэлхийдэг байсан. Тиймээс тэр бидний итгэлийн эцэг болсон. Түүний нэр Еврей 11 бүлгийн итгэлийн баатруудын бүлэгт бичигдсэн байдаг. Тиймээс Мөнхийн Эзэн түүний болон бусад итгэлийн баатруудын Бурхан гэж нэрлэгдэхээс тэднээс ичээгүй. (Ервей 11:16)
Та аль зөвт итгэгч байхыг хүсч байна вэ? Та өнөөдөр аль нь байна вэ? Зөвт Аврахам уу, эсвэл зөвт Лот уу?
Зөвт Аврахам Мөнхийн Эзэний найз байж, Түүний ивээл ерөөл, амар тайван, сайн сайхан бүхэн дотор нь Эзэнтэйгээ дотно харилцаатай байж айх айдасгүй амьдарсан.
Та бид хоёр Есүс Христийн золиосоос болж, Аврахам итгэлийн эцгийн жинхэнэ хүүхдүүд, улмаар Мөнхийн Эзэн Аавын хайрлагдсан хүүхдүүд байх болтугай.

Wednesday, March 20, 2013
МӨХӨС БАЙДАЛ МААНЬ БУРХАНЫ ХҮЧ ЧАДАЛ БОЛЖ ӨӨРЧЛӨГДӨНӨ
9 Тэр надад "Миний нигүүлсэл чамд хангалттай. Учир нь мөхөс байдал дотор [Миний] хүч бүрэн төгс болно" гэж айлдсан. Иймд би ихэд баяртайгаар мөхөс байдлуудаараа илүү сайрхана. Ингэх нь Христийн хүч миний дотор оршихын тулд билээ.
10 Иймд Христийн төлөө мөхөс байдал, доромжлол, гачигдал, хавчлага, хүнд байдал дотроо би баяртай байна. Учир нь би хэзээ мөхөс байна, тэр үед хүчтэй байдаг. - 2 Коринт 10:9-10
Танд өнөөдөр мөхөс байдал бий юу? Та мөхөс байдлаараа сайрхаж, мөхөс байдал дотроо баяртай байж чадна гэдгийг мэдэх үү?
Элч Паулд Их Эзэн гайхамшигтай нэгэн нууцыг хэлж өгсөн. Энэ юу вэ гэвэл Бурханы хүч чадал бидний мөхөс байдал дотор бүрэн төгс болдог. Өөрөөр хэлбэл, бидний мөхөс байдал Бурханы жинхэнэ төгс хүч чадлаар хучигдан өөрчлөгддөг гэсэн үг.
Яаж? Та мөхөс байдлаа хүлээн зөвшөөр. Бүү нуун далдлах гэж, эсвэл өөрийн хүчин чармайлтаараа хүчирхэг болох гэж оролд.
"Хүчний давамгайлал нь биднээс биш, харин Бурханых байхын тулд бид энэхүү баялгийг шавар савнуудад тээдэг." - 2 Коринт 4:7
Бид бол шавар савнууд. Харин бид өөрсдийн дотроо жинхэнэ Баялаг болох Христийг тээдэг. Бидний дотор байгаа Нэгэн бол энэ дэлхийд байгаа нэгнээс агуу.
Бид мөхөс байдлаа хүлээн зөвшөөрч, Их Эзэнээ түшснээр Түүний хүч бүрэн төгс бидний амьдралд хэрэгжих боломжтой. Тийм учраас бид залбирдаг. Бид бүгдийг чадахгүй, мэдэхгүй, сул дорой, мөхөс учраас Эзэн Бурхандаа хандан залбирдаг. Энэ үед би биш, харин Христ, Түүний хүч чадал миний амьдралд ажиллах болно. Тэгээд бүх талархал магтаалыг бид Бурхан Аавдаа өгөх болно.
Бүгдээрээ мөхөс сул дорой байдлаа нуун далдлах биш, үүнээсээ болж өөрсдийгөө өөлж голох биш, харин тэдгээрийг Бурханы жинхэнэ хүч чадал болгон өөрчилцгөөе. Бүгдээрээ үүний утга учрыг одоо ойлгосон болохоор урьд урьдынхаасаа илүүтэйгээр гуйлт залбиралтайгаар Бурхан Эцэгийнхээ өмнө очицгооё. Бидний амьдралд Түүний жинхэнэ хүч чадал ажиллахын төлөө залбирцгаая. Түүнд итгэж, найдаж, даатгаж, ер бусын амьдарлаар амьдарцгаая.
Бид бол Христийн жинхэнэ дагалдагчид.
Sunday, March 17, 2013
ТАНЫ ХҮСДЭГ АМЬДРАЛ
2013 оны 3 сарын 16-ны өдрийн сургаалаас:
"Би бол Төгс Хүчит Бурхан.
Чи Миний өмнө явж, гэм зэмгүй байгтун." - Эхлэл 17:1
Энэхүү ишлэлийг олон удаа уншихдаа Их Эзэн маань намайг Өөрийнх нь өмнө гэм зэмгүй яваасай гэж хүсдэг юм байна. Гэвч би хэрхэн үүнийг хийх вэ гэж өөрөөсөө их асуудаг байж билээ. Учир нь бид төгс биш учраас алдаа эндэгдэл гаргадаг, гэм нүгэл үйлддэг. Мэдээж жинхэнэ дээрээс төрсөн Есүс Христэд итгэгч хүн гэм нүглийг байнга өөрийн хүсэл тэмүүлэлтэй санаатай үйлдэх нь үгүй. Учир нь бидний дотор бүрэн өөрчлөлт явагдсан. Бид Их Эзэнднээ таалагдан амьдрахыг эрмэлздэг. Харамсалтай нь, хааяа бид бүдрэх үе байдаг бөгөөд үүнээсээ болж Их Эзэнийхээ өмнө гэм зэмгүй алхаж чадахгүй байна хэмээн өөрсдийгөө харах үе зөндөө байдаг.
Харин Ариун Сүнс энэ ишлэлийг юу гэж хэлсэн болохыг нь харуулсан юм. Их Эзэн маань биднийг Өөртэй нь амар тайван эрүүл сайхан дотно харилцаатай байгаасай хэмээн хүсдэг. Гэвч үүнд саад болох зүйл нь бид өөрсдөө. Бид өөрсдийн гэм нүглээсээ, алдаа дутагдалаасаа болоод Их Эзэндээ ойртож чаддаггүй. Тийм учраас энэ ишлэлд Их Эзэн маань "Та нар гэм зэмгүй байж Миний өмнө алх" гэж хэлээгүй. Харин юу ч болж байсан Өөрийнх өмнө алх. Эзэн Бурхантай хамт алх. Учир нь ийнхүү Их Эзэнтэйгээ алхах үед Түүний мэлмийн өмнө бид гэм зэмгүй байдаг гэдгийг харуулж байна. Тиймээс "Чи Миний өмнө яв, тэгээд гэм зэмгүй бай" гэсэн.
Үнэхээр бид Шинэ Гэрээний Ервей номноос үүнийг мөн маш тодорхой харж болно. Ервей номны уншигчиддаа хүргэх гэсэн гайхамшигт үнэт шигтгээ мэт илчлэлт илэрхийллүүдээс хамгийн гол санаа нь Түүний хаан ширээний өмнө айх айдас, эмээлтгүйгээр зоригтойгоор нээлттэйгээр ОЙРТОН оч гэж байгаа мэт. Энэ маань бидний хувьд Есүс Христийн үхэл, амилалтаас болж боломжтой болсон. Учир нь Есүс Христ бид бүгдийн бүх гэм нүглийн цагаатгалыг хийгээд Бурхан Эцэгийнхээ баруун гарт суусан. Бурхан Эцэг биднийг харахдаа Өөрийн Хүүгийн зөвт байдал дотор хардаг. Учир нь Есүс Христ биднийг төлөөлөн Түүний баруун гарт суусан Тэргүүн Тахилч юм. Тиймээс бид Бурхантайгаа хамт алхахад бидний дээр ямарч гэм нүглийн ул мөр байхгүй юм. Учир нь бид үүрд зөвтгөгдсөн. Биднийг Өөртэйгөө алхуулахын тулд Бурхан Өөрийн Хүүгээ өгөхөөс буцаагүй. Та Түүний хувьд тийм их үнэ цэнэтэй. Та Бурхан уруу ойртон ирэхэд өнөөдөр ямар ч саад тотгор үгүй.
Хайрлагдсан хүмүүс ээ, бүгдээрээ Бурхантайгаа улам ойр дотно алхацгаая. Тэгээд бид үргэлж гэм зэмгүй байх болно. Бидний хараа Их Эзэн дээр байгаа цагт бид хэзээ ч буруутгагдахгүй, ямар ч гэм нүглийн толбо мөргүй байх болно. Хараа маань өөр зүйл дээр байх үед гэм нүглийн үр дагавар, хор уршиг, буруутгал, гологдол биднийг нөмөрдөг юм. Тэнгэрлэг Эцэгийнхээ өвөрт ойртон очицгооё. Тэрээр таныг Өөр дээр нь ирэхийг, Өөртэй нь хамт алхахыг хүлээж байна.

Sunday, March 10, 2013
БИЕ БИЕНЭЭ ХАЙРЛАЦГААЯ
Бурхан биднийг хайрласан хайраа хэрхэн харуулсан бэ?
Бурхан Өөрийнхөө цорын ганц Хүүг хvн тøрøлхтøнд илгээсэн нь Түүгээр дамжуулан биднийг амьдруулахын тулд юм. Үүгээр Бурханы хайр бидэнд илэрхийлэгдсэн юм. - 1 Иохан 4:9
Тиймээс "Хайрлагдсан хvмvvс ээ, бие биеэ хайрлацгаая. Учир нь хайр бол Бурханаас ирдэг. Хайрладаг хүн бүр Бурханаас төрсөн бөгөөд Бурханыг мэддэг юм.
Хайрладаггүй нэгэн нь Бурханыг мэддэггүй. Учир нь Бурхан бол хайр билээ." - 1 Иохан 4:7-8
Friday, February 22, 2013
ХРИСТИТГЭЛТ ХҮМҮҮС ХАМТДАА
"23 Өөрсдийн найдварын хүлээн зөвшөөрлөө гуйвалгүй бат баримталцгаая. Учир нь Амлагч нь итгэмжит билээ. 24 Бие биеэ хайр болон сайн үйлсэд хөхүүлэн урамшуулахад анхааръя.
25 Ингэхдээ зарим хүмүүсийн зуршил болсон шиг хамтран цуглахаа болилгүй, харин нөгөө өдөр ойртож буйг харах тусам бие биеэ зоригжуулъя." Еврей 10-23:25
Одоогоос 10 жилийн өмнөх Христитгэлт амьдралаа эргэн дурсвал итгэгч найз нөхөдтэйгээ байнга уулзаж, нөхөрлөж хамтдаа сайхан цагуудыг өнгөрөөдөг байлаа. Тэр бух уулзалтуудын гол цөм нь бидний Аврагч болоод Их Эзэн Есүс Христ байсан юм. Олон цагаар бид хамтдаа нөхөрлөн байхдаа сайхан хооллож, тоглоом тогтлож, бур шөнөжин хуртэл Есүсийн тухай ярьж, Түүнтэй холбоотой жужиг драмм зохион бие биедээ толилуулж байснаа одоо тодхон санаж байна. Тийм ч учраас бидний сүнслэг өсөлт маш сайн байсан. Хүнд хэцүү байдалд байгаа нэгнийгээ тусалж дэмжиж, нэг нэгнийхээ итгэлийн амьдралаар урам зориг авч, бие биенээ хурцалж явсан сайхан нөхөрлөлүүдээ дурсан санахад одоо Их Эзэндээ талархан байхын сацуу мөн гуниг харуусал сэтгэлд минь торох шиг. Учир нь хамтдаа байсан Их Эзэн доторх сайхан анд нөхөд, ахан дүүсийн маань зарим нь өнөөдөр хамт байхгуй байгаад мөн зарим нь Их Эзэнээсээ холдон явсныг харахад гунигтай... Өнгөрсөн 10аад жилд бид бугдийн амьдралд маш олон зуйл тохиолдсон нь мэдээж. Гэвч амьдралд юу ч тохиолдсон Христитгэлт хүмүүс бид Их Эзэнээсээ зуурсан байх нь чухал. Үүнийг хэрэгжуулэх нэг чухал зүйл нь бид юу ч болж байсан хамтдаа байх.
Дээрх ишлэлд бидний Их Эзэн Итгэмжит учраас өөрсдийн найдварын хүлээн зөвшөөрөл буюу тунхагаа бат баримталцгаая хэмээн биднийг уриалсан байна. Бид хэзээ нэгэн цагт Их Эзэнтэй уулзаж, мөнх амьдрах нь бидэнд байгаа найдвар билээ. Энэхуу найдвараас бид гуйвж болохгуй. Энэ найдвараа алдахгуй, өмнөө байнга байлган бат сахихын тулд бид бие биенээ хайр болон сайн үйлсэд урамшуулахад анхаарч зориудаар хүчин чармайлт гаргах хэрэгтэй гэсэн үг юм. Үүнийг бид хамтдаа байж байж л хэрэгжүүлж чадна. Иймд 25 дугаар ишлэлд нөгөө өдөр ойртож буйг харах тусам хамтдаа цуглаж байхыг уриалсан байна. Учир нь зарим хүмүүс хамтдаа цуглахаа больж энэ нь бүр зуршил болсон байна. Энэ бол харамсалтай явдал. Есүс Христ энэ дэлхийд хоёр дахиа эргэн ирэх өдөр бол нөгөө өдөр юм. Хэдий Библи Их Эзэнийг чухам аль өдөр ямар цагт ирэхийг хэлээгуй ч Түүний ирэхийн өмнөх үеийн шинж тэмдэгүүд урьд урьдынхаас ч илүү одоогийн бидний амьдарч буй цагт илэрхий тод болсон. Иймээс бид хамтдаа цуглах нь амин чухал.
"19 Би та нарт дахин хэлье. Хэрэв та нараас хоёр чинь ямар нэгэн зүйлийг гуйх талаар газар дээр санаа нийлбэл, тэнгэр дэх Миний Эцэг үүнийг чинь тэдний төлөө биелүүлэх болно.
20 Учир нь хоёр буюу гурван хүн Миний нэрээр хаана цуглана, тэнд Би тэдний дунд байна гэж айлдав." Матай 18:19-20
Бид хамтдаа цуглахад Их Эзэн бидэнтэй хамт байдаг учраас бидний хамтдаа байн нөхөрлөх цаг мөч маш нандин, ер бусын байдаг. Түүний оршихуй юутай ч зүйрлэшгуй, юугаар солишгуй. Тэнд ер бусын амар тайван, баяр хөөр, эдгэрэл, мэргэн ухаан, Ариун Сунсний удирдамж чиглүүлэг бидний төлөө оршин байдаг. Дээрээс нь бид хамтдаа байсан цагт л дээрх Матай 18:19 дүгээр ишлэлийг биелүүлэх, мөн үр дүнг нь харах боломжтой. Тэгэхээр бид хамт байх нь Их Эзэний хүсэл юм.
"Харин Тэр Өөрөө гэрлийн дотор байдагчлан бид гэрлийн дотор явбал, бид бие биетэйгээ нөхөрлөж, Түүний Хүү Есүсийн цус биднийг бүх нүглээс цэвэрлэдэг ажээ." 1 Иохан 1:7
Хамтдаа байж нөхөрлөхийн бас нэгэн гайхамшигт үнэнийг энд хэлсэн байна. Бидний Эзэн Гэрэл. Бид мөн адил Гэрэл дотор байдаг гэрэл. Үүний илрэл нь бидний хамтдаа нөхөрлөн байгаагаар харагддаг. Ингэж бид гэрлийн дотор явж, бие биентэйгээ нөхөрлөхөд Христийн цус биднийг бүх гэмээс цэвэрлэн угааж байдаг. Үнэхээрийн гайхалтай.
Анхны чуулган байнга цугладаг байсан.
"42 Тэд байнга элч нарын сургаалыг сонсож, бас нөхөрлөж, талх хувааж, залбирцгааж байлаа.
46 Өдөр бүр тэд нэг сэтгэлээр сүмд цуглаж, талхаа айлуудад хувааж, баяр хөөртэйгөөр, чин сэтгэлээсээ хооллоцгоон
47 Бурханыг магтаж, бүх ардын хайр хүндэтгэлийг олж байв. Эзэн тэдэн дээр аврагдагсдын тоог өдрөөс өдөрт нэмэгдүүлж байлаа." Уйлс 2:42, 46-47
Дээрх ишлэлүүд анхны чуулган хэрхэн цугладаг байсныг харуулж байна. Тэд сүмдээ цуглахаас гадна айлуудад буюу нэг нэгнийдээ цуладаг байсан байна. Христийн дагалдагч болох бидний гол уурэг бол бусдыг дагалдагч болгох явдал билээ. Үүнийг бид мөн хамтдаа байж байж л хийж чадна. 47 дугаар ишлэлд 'Эзэн тэдэн дээр аврагсдын тоог өдрөөс өдөрт нэмэгдүүлж байлаа' гэсэн байна. Иймээс Христийн дагалдагчид болох бид эдгээр эцсийн өдрүүдэд Их Эзэнийхээ нэр дээр хамтдаа цуглахаа болилгуй хамтдаа байснаар бие биенээ хайр болон сайн үйлсэд урамшуулан, найдвараа бат баримталцгаая. Ийнхүү Эзэн бидэн дээр аврагсдын тоог өдрөөс өдөрт нэмэх болно. Амен.
Saturday, February 16, 2013
ГАЙХАМШИГТАЙ АМЬДРАЛ
2013 оны 2 сарын 16-ны Саббат цугларалтын сургаалаас:
Бидний дайсан болох адгийн муу ёрын сүнсний арга заль огтхон ч өөрчлөгдөөгүй. Эхлэл номны 3 дугаар бүлэгт тэрээр Адам, Ева хоёрыг уруу татсан шиг өнөөдөр ч мөн адил биднийг уруу татах гэж оролддог. Адгийн муу ёрын сүнс "Бурхан үнэхээр тэгэж хэлсэн гэж үү, Бурхан та нараас ямар нэгэн юм нууж байгаа юм. Бурхан та нарт хамаг сайныг хүсээгүй. Та нар Түүний хэлсэн шиг тийм ч онцгой хүмүүс биш" гэх мэт дуу хоолойгоор бидний үнэ цэнийг худал гуйвуулан уруу татдаг.
Шинэ Гэрээний Матай, Лукны 4 дүгээр бүлэгт ч мөн адил Есүсийг 40 өдрийн турш мацаг барьж дууссаны дараагаар ядарсан байхад нь адгийн муу ёрын сүнс "чи үнэхээр Бурханы хүү мөн юм бол" гэж Есүсийн хэн болохыг нь, үнэ цэнийг нь тохуурхан байж уруу татах гэж оролддог. Мэдээж Есүс уруу таталтанд нь ороогүй.
Та Христэд итгэгч болохынхоо хувьд өнөөдөр адгийн муу ёрын сүнсний дуу хоолойг сонсохгүй, харин Бурханы хаанчлал дотор ялалттай, амжилттай амьдрах боломжтой гэдгээ мэдэх үү? Та Ариун Сүнсний зөвт байдал, амар тайван, баяр хөөрөөр дүүрэн алхах боломжтой. (Ром 14:17)
Учир нь та Христэд итгэснээр цоо шинэ бүтээл болсон. (2 Коринт 5:17) Та цоо шинэ сүнстэй болсон. Таны сүнс Ариун Сүнстэй нэгдсэн. (1 Коринт 6) Өмнө нь та Христэд итгэхээсээ өмнө гэм нүглийн боол байсан. Та Ариун Сүнсгүй харин бие махбодийнхоо бузар муу хүсэл тачааллын дагуу амьдарч байсан. Библид хэлсний дагуу та нүглийн биетэй байсан. Христ таны нүглийн биеийг хүчингүй болгохын тулд таны хуучин хүн болох гэмт мөн чанарыг чинь авч, загалмайд цовдлогдсон. Энэ бол үнэн баттай баримт. Бурханы Үг үүнийг бидэнд заадаг. Ром 6:6д "хойшид биднийг нүгэлд боолчлуулалгүй, нүглийн биеийг маань хүчингүй болгохын тулд бидний хуучин хүн нь Түүнтэй хамт цовдлогдсоныг бид мэддэг." Ром 6:17-18д "Бурханд талархал нь байг. Учир нь та нар нүглийн боолууд байсан боловч та нар өөрсдөд чинь өгөгдсөн уг сургаалын хэв маягт зүрхнээсээ дуулгавартай болж, нүглээс чөлөөлөгдөн зөвт байдлын боолууд болсон." гэж хэлсэн.
Өөрөөр хэлбэл, та Адамын гэмээс болж гэм нүгэлтэн болсон боловч Есүс Христийн дуулгавартай байдлаас болж зөв хүн болсон. Таны хэн болох чинь бүрмөсөн өөрчлөгдсөн. Та бол зөвтгөгдсөн зөв хүн. Адгийн муу ёрын сүнс үүнийг мэддэг бөгөөд таныг зөвт хүн биш гэж харуулахын тулд танаар гэм нүгэл үйлдүүлэх гэж таныг уруу татдаг. Ингэхийн тулд эхлээд таны оюун санаа, бодолд чинь таны үнэ цэнийг алдагдуулах янз бүрийн худал бодол санааг шидэж, түүнийгээ таныг бодож байгаа мэтээр итгүүлэхийг хүсдэг. Харамсалтай нь бид үүнд нь итгэж хууртагддаг. Тэгээд өөрсдийгөө би яаж ингэж муу муухай зүйл бодож, уурлаж бухимдаж, атаархаж, үзэн ядан, зүхэж чадаж байна аа гэж бодон уучлаарай Их Эзэн минь намайг гэж гэмших нэг хэсэг нь байхад зарим нь үүнд бүүр автаж би л ийм хүн юм байна даа, би зөвт биш, миний зүрх сэтгэл буруу байна, би л болохгүй байна гээд Христ Их Эзэнийгээ алдаршуулах оюун бодол эргэцүүлэлтэй биш, харин би би би гэсэн өөрийгөө хянасан, өөртөө сэтгэл хангалуун бус, өөртэйгээ л холбоотой сэтгэхүйтэй болдог. Ийм үед бид бусдад ивээл ерөөл, урам зориг, баяр хөөр өгч чадахгүй, Ариун Сүнс ажиллах орон зайг нь тавьж өгч чадахгүй болдог.
Харин өнөөдөр бүгдээрээ нэгэн үнэнийг мэдэж адгийн муу ёрын сүнсний ингэж ажилладгийг нь бүр мөсөн зогсооцгооё. Энэ боломжтой юу? Үнэхээр боломжтой. Тэрээр ажлаа хийсэн хэвээр л байна. Харин та үүнийг огтхон ч ойшоохгүй. Учир нь өнөөдөр та үнэнийг мэдэж, үнэн таныг чөлөөлөх болно.
Та Христэд итгэхдээ дахин төрж, ямар ч гэмт мөн чанаргүй болсон. Та Христ дотор цоо шинэ бүтээл. Хуучин бүхэн өнгөрөн алга болсон. Өнөөдөр та цэвэр, ариун болсон. Таны өөрийгөө буруутгаж өөрийгөө голоход хүргэж байгаа тэдгээр бодлууд таных биш, муу ёрын сүнснийх. Тэрээр танд таны өөрийн чинь бодол мэт итгүүлдэг. Та зөв хүн болсныхоо хувьд өнөөдөр гэм нүгэл хийхгүй амьдарч чадна гэдгээ мэдэх үү. Библид хэлэхдээ таны биед гэм нүгэл ноёрхохгүй гэсэн. Та гэм хийх үү, яах уу гэдэг дээр өөртэйгөө тулалддаг юм биш ээ. Энэ бол муу ёрын сүнсний уруу татлага. Адам, Ева хоёр гэм хийх үү яах уу гээд өөрсдөө гэнэт бодоод эхэлсэн үү. Үгүй ээ. Тэр бол муу нэгэний уруу татлага байсан. Танд өнөөдөр мэдээж гэм хийх чөлөөт сонголт, чадвар байгаа. Гэвч гэм хийх нь таны мөн чанар биш. Та бол зөвт хүн. Гэм хийх хүсэл танаас биш, харин муу нэгнээс юм. Бүү муу нэгэнд бууж өг. Та зөвт хүнийхээ хувьд, дээрээс дахин төрсөн хүнийхээ хувьд тэнгэрлэг оршихуйгаар амьдар. Учир нь энэ бол Тэнгэрлэг Эцэгийн чинь танд зориулсан хүсэл. Библид хэлэхдээ бид гэм нүгэлд үхсэн юм чинь цаашид хэрхэн гэм нүгэл дотор амьдрах вэ гэсэн. Мөн Галат 5:24д "Христ Есүст хамаатай хүмүүс өөрсдийн махан биеэ бузар хүсэл, тачаалынх нь хамт загалмайд цовдолсон" гэсэн.
Би хувьдаа олон жил хэдий миний сүнс цэвэр ариун болж зөв болсон ч бие махбодь маань бузар муу учраас өөртэйгээ тэмцэлддэг хэмээн итгэж явсан. Та боддоо таны дотор хоёр хүн амьдарч байна гээд. Нэг нь сайныг хийхийг хүсдэг, нөгөө нь хийхийг хүсээгүй муу муухайгаа хийдэг. Та бас ийнхүү бодож итгэж, амьдарч байсан байж магад. Үнэндээ ингэж итгэж амьдрах бол нэг төрлийн галзуурал, ядаргаа, туйлдал юм. Ингэж амьдарч байгаа хүмүүс амар тайван, баяр хөөртэй, ялалттай амьдарна гэдэг үнэндээ хэцүү юм. Тиймээс элч Паулын Ром 7:18д "миний дотор буюу миний махан биед ямар ч сайн зүйл байдаггүйг би мэддэг. Учир нь хүсэл нь миний дотор байвч, харин сайныг хийх нь үгүй." гэж хэлсэнд би итгэж сүнс минь цэвэр ч бие махбодь маань муу, ямар ч сайн юмгүй хэмээн бодож амьдарч байсан. Үнэндээ би үүнийг дутуу ойлгож байсан гэдгээ мэдсэн. Учир нь өмнөх ишлэл буюу Ром 7:17д Паул хэлэхдээ ингэж үйлддэг нь би биш, харин миний дотор оршин байгч нүгэл үүнийг үйлддэг юм гэж хэлсэн. Харин Ром 8:3д "Махан бие мөхөс болохоор Хуулийн хийж чадаагүйг Бурхан хийсэн юм. Тэр Өөрийн Хүүг нүгэлт махан биетэй адил байдалд нүглийн тулд илгээж, махан биеийн дотор нүглийг шийтгэв." гэсэн. Та харж байна уу? Үнэндээ бидний дотор ажиллаж байсан, биднийг гэм нүгэлд боолчилж байсан тэр нүглийг Бурхан Өөрийн Хүүгийн бие дээр шийтгэсэн гэж байна. Тэгэхээр дээр хэлсний дагуу намайг гэм нүгэл хийлгэх оюун бодол, хүсэл, уруу татлага нь надаас биш юм. Учир нь би нүглийн биегүй болсон. Би анхны хүмүүс болох Адам, Ева хоёроос ч илүү дээр хүмүүс болсон. Учир нь надад Аруин Сүнс бий. Тиймээс өнөөдөр би нүглийн биегүй, би махан биеийн дагуу байгч бус, харин Сүнсний дагуу байгч болсон. ХаллэлуЯа!!! Ром 8:9д "Хэрэв Бурханы Сүнс үнэхээр та нарын дотор оршиж байвал, та нар махан бие дотор бус, харин Сүнс дотор байна." Тийм учраас Галат 5:25д "Хэрэв бид Сүнс дотор амьд байгаа юм бол, мөн Сүнс дотор явцгаая" гэсэн. Энэ бол үнэхээрийн гайхалтай!
Тэгвэл яаж хэрхэн Сүнсээр алхах вэ? Та зөвт гэдэгтээ бүрэн итгэ, таны оюун бодол хүртэл зөвийг бодож сэтгэдэг. Танд хайр, баяр баясгалан, амар тайван, тэвчээр, энэрэл, сайхан сэтгэл, итгэлтэй байдал, дөлгөөн зан, өөрийгөө захирах байдал нь бий. Энэ бүгдийг Христ бидний төлөө хийсэн. Та зөв байдлаа мэдэх тусам Христ таны төлөө юу хийснийг өөртөө сануулж байгаа юм. Иймээс таны оюун бодол, газар дээрх зүйлс дээр биш, харин дээгүүрх зүйлс дээр төвлөрнө. (Колоссай 3:2) Ийнхүү та Сүнсээр алхах болно. Есүс танд бялхсан амь амьдрал өгөхөөр ирсэн. Бурханы бидний төлөө хийсэн зүйл бол үнэхээр бүрэн төгс гүйцэт. Тэрээр Өөрийн Хүүгээ бидэнд өгөхдөө бүхнээ өгсөн юм. Тиймээс дахин хэзээ ч муу нэгэн үүнээс өөр зүйлийг танд шивнэхийг бүү зөвшөөр, бүү сонс.
Sunday, February 3, 2013
ЕСҮС ХРИСТ + ЮУ Ч БИШ = БҮХ ЮМ
/Өнгөрсөн Бямба гарагийн сургаалаас/
Есүс Христ таны амьдрал дахь бүх асуудал, асуултын ХАРИУЛТ.
Бурхан Өөрийн цорын ганц Хүү Есүсийг энэ хүн төрөлхтөнд өгөхдөө Өөрийн БҮХНЭЭ өгсөн юм.
Танд амар тайван хэрэгтэй байна уу?
Есүс Христ танд энэ дэлхийн өгч чадахгүй ер бусын амар тайвныг өгч чадна.
"Амар амгаланг Би та нарт үлдээнэ. Би Өөрийн амар амгалангаа та нарт өгнө. Ертөнцийн өгдгөөс өөр юмыг Би та нарт өгч байна. Та нар зүрхээ бүү зовоо. Бүү ай." Иохан 14:27
Таны гэр бүл асуудалтай байна уу?
Есүс Христ бол аз жаргалтай гэр бүлийн Төв ба Тэргүүн нь.
"Нөхрүүд ээ, Христ чуулганыг хайрлаад түүний төлөө Өөрийгөө өгсний адил эхнэрүүдээ хайрла. Эхнэрүүд ээ, Эзэнд захирагддаг шиг нөхрүүддээ захирагд." Ефес 5:22,25
Таны бие мах бодь, зүрх сэтгэлд эдгэрэл хэрэгтэй байна уу?
Есүс Христ таныг бүрэн эдгээж, ер бусын эрүүл мэндийг өгч чадна.
"Үнэхээр Тэр бидний өвчнийг Өөртөө тээж, бидний уй гашууг даав." Исаиа 53:4, "Учир нь та нар Түүний шархаар эдгээгдсэн билээ." 1 Петр 2:24
Танд мэргэн зөвлөмж, саруул оюун ухаан хэрэгтэй байна уу?
Есүс Христ бол Бурханаас бидэнд өгсөн жинхэнэ мэргэн ухаан.
"Христ Есүс нь бидний хувьд Бурханаас ирсэн мэргэн ухаан" 1 Коринт 1:30
Та янз бүрийн айдас хүйдэс, санаа зовнил, муу зуршилд боолчлогдон байна уу? Есүс Христ танд жинхэнэ чөлөөлөлт, хүч чадлыг өгч чадна.
"Хүү [Христ] та нарыг чөлөөлбөл та нар үнэхээр эрх чөлөөтэй болно." Иохан 8:36
Таны амьдрал санхүүгийн гачигдал, дутагдалтай байна уу?
Есүс Христ танд санхүүгийн эрх чөлөөг өгч чадна.
"Хэдийгээр Тэр [Есүс] баян байсан боловч Өөрийнхөө ядуурлаар та нарыг баян болгохын тулд та нарын төлөө Тэр ядуу болжээ." 2 Коринт 8:9
Есүс Христ таны бүх асуудлын Хариулт. Үнэндээ танд Есүс Христ л хэрэгтэй. Түүний амар тайван, мэргэн ухаан, эдгэрэл ба чөлөөлөлт, ивээл сайн сайхныг Түүнгүйгээр та авах боломжгүй юм.
ЕСҮС ХРИСТ + ЮУ Ч БИШ = БҮХ ЮМ
"Тэр Өөрийн Хүүгээ үл өршөөж, харин Түүнийг бид бүхний төлөө тушаасан юм. Тэгвэл Тэр яаж бүх юмыг Түүний хамт бидэнд сул өгөхгүй байх билээ?" Ром 8:32
Хараагаа Есүс Христ дээр тавь. Тэр бол таны АВРАЛ.
Thursday, December 6, 2012
ГАЗРЫН ДАВС, ДЭЛХИЙН ГЭРЭЛ

Та бол газрын давс,
дэлхийн гэрэл. (Матай 5:13-14)
Бидний Эзэн Есүс
Христ Өөрийнхөө тухай өгүүлэхдээ “Би бол хорвоогийн Гэрэл” гэж хэлсэн. (Иохан 8.12) Тэрээр биднийг жинхэнэ үнэн бодит болзолгүй хайраар
хайрласан. Тэрхүү хайраараа мөн биднийг бусдыг хайрла гэж тушаасан. (Иохан 13:34) Тийм учраас Их Эзэн маань хэлэхдээ дайснаа хүртэл ‘хайрла, үзэн ядах биш, уучилж өршөөн, ивээж ерөө’ гэж тушаасан. (Матай 5:42-48) Та боддоо бидэнд буруу зүйл хийж, биднийг асар их зовлон
шаналал, сэтгэлийн дарамтанд оруулсан тэдгээр дайсан мэт хүмүүсийг уучилж
өршөөх нь битгий хэл, бүр ивээж ерөөнө гээд. Магадгүй яг одоо та тэдгээр
хүмүүсийг дурсан санаж байгаа байх. Тэдгээр хүмүүс бидэнд ямар муу муухай зүйлс
хийсэн гээч. Тэднийг бодохоор уур хүрч, үзэн ядалт, хорсол төрж, стресс болон
бусад сөрөг бодол төсөөллүүд хэрхэн бий болдгийг та надаар хэлүүлэлтгүй сайн
мэдэх байх. Тэдгээр хүмүүсийг ивээж ерөөн, тэдний төлөө залбирах нь байтугай,
хараан зүхмээр санагдах үе байдаг. Яагаад ингэнэ вэ?
Үнэн юу вэ гэвэл
нэгдүгээрт бид тэдгээр хүмүүсийг уучилж өршөөн, ивээж ерөөн, залбирч чадахгүй.
Энэ бол ердийн хүнээс гарах мөн чанар биш юм. Хоёрт гэвэл эдгээр бүх сөрөг үр
дагавар нь биднээс сайн сайхныг хулгайлж, алж сүйтгэдэг. Хэн юм шиг сонсогдож
байна? Тийм, нөгөө л нэг хулгайч буюу
муу ёрын сүнс. Үнэхээр тэрээр бидний амьдралд эдгээр үл уучлал, үзэн ядалт,
шарх сэтгэлийн зовлонг дүүрэн байлгахыг хүсдэг бөгөөд үүгээр дамжуулан өөрийн
муу муухай ажлаа хийж, биднийг ялалт амжилтгүй боолчлолд байлгахыг хүсдэг.
Иймээс бид энэ хоёрыг сайн ойлгох нь чухал бөгөөд Их Эзэнрүүгээ
хараагаа өргөх хэрэгтэй.
Их Эзэн маань биднийг хайрласан учраас
Өөрийн амиа зориослосон. Тэрээр мөн биднийг Өөрийнхөө энэ хайран дотор байгаасай
гэж хүсдэг.(Иохан 15:9) Бид бусдыг хайрлахаас урьд өөрсдийгөө хэр их хайрлагдсан болохоо ойлгож ухаарах ёстой. Иймээс Ариун Сүнс Их Эзэний хайрыг бидний зүрх сэтгэл, оюун
бодолд илэрхийлэн таниулахад нь зөвшөөрөх хэрэгтэй.(Ром 5:5) Бид Ер бусын Аавынхаа өвөрт нь ойртох хэрэгтэй. Үүний дараа л бидэнд
муу муухай зүйл хийсэн хүмүүсийг бид уучилж өршөөн, ивээж ерөөн, тэдний төлөө
залбирч чадна. Үүгээрээ бид Бурханы хүүхдүүд гэдгээ харуулж байгаа юм. (Матай 5:45)
Их Эзэн минь Өөрөө энэ зүйлийг
үнэндээ хийсэн. Тэрээр үүнийг яаж чадсан бэ? Бурхан Аавынхаа хайран дотор байж, Ариун Сүнсний хүч
чадлаар. (Еврей 9:14) Тиймээс загалмай дээр эцсийн амьсгалаа хураахын өмнө ‘Аав аа, эдгээр хүмүүсийг уучлаарай, тэд юу хийж байгаагаа мэдэхгүй’ хэмээн залбирсан юм. (Лук 23:34) Есүсийг үхлээс дахин амилан, тэнгэрт өргөмжлөгдсөний дараа бидний
адил Христийн дагалдагч Стефен ч мөн үүнийг хийж чадсан. Түүнийг алахаар чулуу
шидэтгээж байсан уур хилэн дүүрэн хүмүүсийг хараад ‘Эзэн минь, тэдний гэм нүглийг бүү тооцоорой’ (Үйлс 2:60) хэмээн тэрээр Их Эзэнхийхээ адилаар залбирсан. Учир
нь тэрээр өөрийгөө хэн болохоо мөн хэний хүч чадлаар амьд буйгаа мэдэж байсан юм.
Есүс 40 өдөр, 40 шөнө мацаг
бариад туйлдаж ядарсан ч гэлээ муу нэгний дуу хоолойг сонсож, уруу таталтанд нь
мэхлэгдэн гэм нүгэм үйлдээгүй. Учир нь Тэрээр Аавынхаа хайраар Өөрийгөө
тэтгэж байсан юм. (Матай 3,4) Тиймээс та ч мөн адил энэ цаг мөчид Ер бусын Аавынхаа хайрыг дахин
нэг зүрх сэтгэлдээ дүүргэн, тэдгээр хүмүүсийг уучлаарай. Тэрээр биднийг эхэлж хайрласан учраас бид өнөөдөр хайрладаг юм. (1 Иохан 4:19) Танаас гарах ер бусын энэ хайраар тань дэлхийн хүмүүс
таныг өөр болохыг олж харах болно. Учир нь та ердийн бус, харин ер бусын амьдралаар
амьдрахаар сонсогдсон онцгой нэгэн юм. Байгаль дэлхий хүртэл таныг ийнхүү амьдрахыг тэсэн ядан хүлээж
байдаг. (Ром 8:21)
Та бол газрын давс, дэлхийн гэрэл мөн.
Wednesday, December 5, 2012
ЭЗЭНИЙ ҮНЭНЭЭР ХЭРХЭН АМЬДРАХ ВЭ?

Бид хэрхэн ЭЗЭНИЙ үнэн дотор амьдрах вэ?
Бидний хараа Түүн дээр байсан цагт. Үүнийг Израилийн агуу хаан Давид маш сайн мэддэг байсан. Тэрээр Эзэнийг магтан дуулахдаа “Таны хайр энэрэл нүдний минь өмнө байгаа бөгөөд би Таны үнэнээр явсан.” (Дуулал 26:3) гэж хэлсэн.
Бид аврагдахын тулд юу ч хийгээгүй. ЭЗЭНий энэрэл нигүүлсэл бидний төлөө юу хийснийг бид сонсож итгээд аврагдсан. (Итгэл нь ч сонсохоос ирсэн) Аврал бидэнд бэлэг болон биднээс гадна байдлаар ирсэн. Колоссай 2:6-д “Та нар Эзэн Христ Есүсийг хүлээн авсан шигээ Түүн дотор алх” гэж апостоль Паул хэлсэн. Өөрөөр хэлбэл, бид Эзэний үнэн дотор алхах нь ч хүртэл Эзэний нигүүлсэл юм. Бид Эзэний хайр энэрлийг үргэлж харах хэрэгтэй бөгөөд үүний үр дүнд бид Түүний үнэн дотор нь алхана. Давид хаан Таны хайр энэрэл нүдний өмнө БАЙГАА гэж хэлснийг анзаарч байга байх. Байсан биш, хааяа заримдаа биш, байх болно биш, харин одоо цаг дээр БАЙГАА.
Иохан 4:23-24 дээр Бурхан Эцэг Өөрийг нь сүнсээр ба үнэнээр хүндлэгчдийг хайж байна, ийм хүндлэгчид бий болох цаг нь ирсэн гэж хэлсэн. Үнэхээр Есүс Христээс болж та өнөөдөр Бурхан Эцэгээ сүнсээр ба үнэнээр хүндэлж чадахаар болсон. Учир нь жинхэнэ нигүүлсэл хийгээд үнэн нь Христээр бидэнд ирсэн билээ.
Иймээс үнэхээр л бидний амьдрал хүний “хүч чадал, эрх мэдлээр бус, харин Эзэний Сүнсээр”(Зехариа 4:6)байдаг.
ЭЗЭН танд хэлж байна. ”Би чамайг үүрдийн хайраар хайрласан. Тийм учраас Би чамайг хайр энэрлээр татсан билээ.“ (Иеремиа 31:3) Үүнийг та нүднийхээ өмнө байлгаад Эзэний үнэн дотор яваарай.
Monday, December 3, 2012
ХАМГИЙН ЧУХАЛ ХОЁР ҮНЭН
Одоогоос зургаан жилийн өмнө Америкаас ирсэн нэгэн пасторт орчуулга хийж байхдаа түүний Христчин хүний амьдралдаа мэдэх хоёр чухал үнэний тухай ярьж байгааг сонсоод дотроо би үүнийг бүрэн дүүрэн мэдэх юмсан гэж сэтгэл зүрх минь юу юунаас илүүтэйгээр тэмүүлж билээ.
Удалгүй Америкт Библийн сургуульд сурахаар болж, миний мэдэхийг хүссэн хамгийн чухал зүйл бол өнөөх пасторын хэлсэн үгсийг амьдралдаа бодитойгоор олж мэдэх байлаа. Үүний төлөө гуйж, залбирч, өөрийн мэдэлгүй бодол эргэцүүлэл, эрэн хайлтаар дүүрэн байдаг байсан...
Энэ хоёр үнэн юу вэ?
1. Бурхан танд хайртай гэдэгт ямар ч эргэлзээгүй итгэж үнэмшиж, энэ үнэн таны амьдралд бодьтой болох
2. Бурхан танд хайртай учраас Бурхан үргэлжид тантай хамт.
Мэдээж эхний үнэн тодорхой болсны дараагаар хоёр дахь үнэн нь танигдана. Тухайн үед үүнийг би чин зүрхнээсээ мэддэггүй байлаа. Бурхан надад хайртай, тийм би үүнийг мэднэ гэсэн маань оюун санааны төдий мэдлэг байлаа.
Харин Америкт бүтэн 3 жил Библийн сургуульд сурахдаа үүнийг л мэдэхийг хүсч, үнэхээр ЭЗЭН хайр энэрлээр дүүрэн учраас гуйлт залбирлыг минь анхааран сонсож, бодож санаснаас ч минь агуугаар бодитоор үүнийг ойлгуулж, ухааруулсан юм.
Сургуулийнхаа эхний жилдээ сурсан хамгийн чухал үнэн бол би бол бузар муу, гэм нүгэлтэй гэмт хүн гэдгээ үнэхээр л бараг яс махандаа мэдэртэл ойлгосон юм. Үүний үр дүнд туйлын ариун, үнэн зөв Бурхан уруу хандан орь дуу тавих шахам гуйлт залбирлууд нус нулимстай холилдон гардаг байлаа. Үнэндээ тэр цагийг хүртэл өөрийгөө цэвэр, цэмцгэр, бусдыг бодвол сайн, илүү дээр гэж бардам ихэрхэг боддог балчир, төлөвшилгүй байж дээ... Энэ бол хүмүүс бидний том алдаа. Харамсалтай нь, өнөөгийн сүпер болж харагдах нь амжилт мэт үнэлэгдэх нийгэмд үүнийг олж мэдэх нь ховор мэт.
Харин үүний дараа Библийн сургуулийнхаа хоёр дугаар курст сурсан хамгийн чухал үнэн нь бардам онгироо, хувиа хичээсэн гэм нүглийн үүр болсон намайг энэ туйлын ариун ЭЗЭН аврахын тулд Өөрт байгаа бүхнээ ямар ч харамлах сэтгэлгүйгээр өгснийг Түүний Хүү Есүс Христийн амьдрал, үхлээр олж мэдээд өөрийгөө ямар их хайрлагдсаныг олж мэдсэн. Библи хэлэхдээ биднийг гэм нүгэл дотроо үхсэн байхад Христ бидний төлөө цовлогдон нас барсан гэсэн. Энэ бол агуу хайр бөгөөд миний хэзээ ч хүртэх зохисгүй, хүртэж чадамгүй хайр ивээл, энэрэл нигүүлсэл байлаа. Бурхан намайг Өөрийнх нь эсрэг нуруугаа харуулсан дайсан мэт амьдарч байхад Өөрийн Хүүгийн амиар намайг мөнхийн хайраар хайрласнаа надад ойлгуулсан. Би Түүний төлөө юу ч хийгээгүй, мөн хийж чадах ч үгүй байхад ингэж намайг хайрласан нь Түүний болзолгүй агуу хайр байсан юм.

"Бурхан хүн төрөлхтнийг үнэхээрийн их хайрласан тул Өөрийн цорын ганц хайртай Хүүгээ өгчээ. Ингэснээр Хүүд нь итгэгч хэн ч мөхөхгүй, харин мөнх амьтай болох юм." Иохан 3:16
Энэ үнэн тэр л үед миний зүрх сэтгэл, амьралд бодит болсон юм. Үнэхээр Бурханы агуу хайрыг олж харахын тулд бид өөрсдийн гэм нүглийн Есүс Христээс өөр хэн ч биднийг татаж гаргаж үл чадах гүн харанхуй нүх хонгилын найдваргүй байдалд ирэх хэрэгтэй. Тэгэж байж, загалмай дээр Өөрийгөө хүн төрөлхтний төлөө сайн дураараа өгсөн Христийн жинхэнэ хайрынх нь утга учир, алив бахдам сайхан, биднийг бүрмөсөн өөрчлөх ер бусын хүчийг нь олж харах болно.
Аа халаг гэж, гэвч хүн гэдэг юутай өрөвдөлтэй хөөрхийлөлтэй вэ? Бид даанч өөрсдийн гэмт нүгэлтэн гэдгээ олж харахын тулд заримдаа Бурханы агуу гайхамшигууд ч хүртэл нүдэнд үл торох мэт...
"Бардам зан би чамайг үзэн ядна, учир нь чиний үүсэл гарал ариун гэрлүүдийн Эцэг Бурханаас биш, адгийн муу ёрын сүнснийх аж. Үтэр түргэн үнэнтэй нүүр тулж, үйлийн үр чи өөрөө гэдгээ мэдээч..."
Гэвч би хараагаа тэнгэр өөд дээш өргөнө. Учир нь тэнд л миний жинхэнэ баяр хөөр, амар тайван, аз жаргалын Охь нь бий. Миний Эзэн Есүс Христ загалмайд цовдлогдон нас бараад хадан булшинд оруушагдсан хэдий ч Гурвалаар оршигч Бурханы Ариун Сүнс гурав дахь өдөр нь Түүнийг үхлээс амилуулсан билээ. Тийм ээ, миний Эзэн дахин амилсан. Тэрээр үхлийн хүч болон муу нэгнийг ялан дийлсэн. Тиймээс Тэр тэнгэрт заларсан. Түүнд одоо бүх эрх мэдэл бий. Тэрээр хамгийн эрхэм дээд нэрийг хамгийн доод гутамшгийг хүн төрөлхтний төлөө амссан болохоор хүртсэн. Тиймээс Түүнд хэзээ нэгэн өдөр бүх хүн төрөлхтөн өвдөг сөгдөнө. Тэр амьд учраас би өнөөдөр амьд, амьд амьдаа хэзээ ч байгаагүйгээр амьд. Учир нь Түүнийг үхлээс амилуулсан тэр Ариун Сүнс надад бий, миний дотор бий. Үүнийг хэрхэн яаж гэдгийг би сайн ойлгож, тайлбарлаж үл чадах ч энэ бол үнэн үг. Тэр Сүнс намайг хэзээ ч орхихгүй, надтай үргэлж хамт байх болно.
Та Бурханаар ингэж их хайрлагдсанаа олж мэдсэн үү? Тэр танд хайртай учраас тантай үргэлж хамт. Үүнийг ойлгож мэдсэнээс хойш амьдрал минь ер бусын болсныг улам бүр сайн мэдэх болсон. Энэ үнэнг таныг мөн мэдээсэй хэмээн би хүсч байна. ЭЗЭН танд үүнийг дуртайяа ойлгуулж таниулах болно. Учир нь үүний төлөө Тэрээр бидний нэг болж ирсэн юм.
ТА ӨӨРИЙГӨӨ ӨӨРЧИЛЖ ЧАДАХГҮЙ...

Та өөрийгөө өөрчилж чадахгүй. Үүнийг та ойлгож мэдсэн үү? Бид бусдыг өөрчлөхийг хүсдэг. Өөрийнхөөрөө байлгах гэж оролддог. Тэгээд бүтэлгүйтэхээрээ уурлаж, бухимддаг. Яагаад бид ингэж уурлаж, бухимдана вэ гэхлээр бид өрөөлийг бүү хэл өөрсдийгөө ч өөрчилж чадахгүй гэдгийг ойлгож ухаараагүй хэрэг. Иймээс одоо боль. Цаг хугацаа үрэхээ боль. Бусдыг болон өөрийгөө зовоохоо боль.
Тэгвэл шийдэл нь юу вэ?
Бурханы Үг хэлэхдээ 2 Коринт 3:18-д "Бид бүгд бүтээллэггүй нүүрээр Эзэний алдрын тусгалыг хардаг. Бид ийнхүү Түүний дүрд алдараас алдарт өөрчлөгддөг. Энэ нь Эзэний Сүнсээр болдог." гэсэн.
Та Есүсийг хар. Түүн дээр хараагаа тавь. Есүс бол Бурханы алдрын туяа, Түүний мөн чанарын бодит илэрхийлэл. (Еврей 1:3) Бурхан эдгээр эцсийн өдрүүдэд бидэнд Өөрийн Хүүгээр хандаж ярьдаг. (Еврей 1:2)
Та Есүсийг харахдаа Түүний таны төлөө юу хийснийг хар. Таны өмнөөс таны бүх гэм нүглийг Тэрээр өөрийн нуруун дээр үүрсэн. Тэр таны өмнөөс золиос болсон. Түүний урссан ариун цус гэм нүглийг чинь бүрмөсөн мөнхөд холдуулсан. Та уучлагдсан. Та зөвт болсон. Таны гэмт мөн чанар цэвэр зөвт болсон. (Еврей 10:1-2) Таны хуучин хүн Түүний үхэл, оршуулгатай нэгдсэн. Мөн таны мөн чанар цоо шинээр бүтээгдэж, Түүний дахин амилалттай нэгдсэн. (Ром 6:1-14)
Тэрээр таны гэм нүглийн төлөө үхэж, таныг зөвтгөхийн төлөө дахин амилсан. Тэрээр мөн тэнгэрт Бурхан Эцэгийнхээ баруун гар талд таныг төлөөлөн, таны төлөө зуучлан гуйж байгаа. Тэрээр диаволийг ялан дийлсэн. Түүнд бүх эрх мэдэл, ялалт бий. Та тэгээд мөн Түүний дотор бий. Та Есүс Христийг харахад мөн өөрийгөө харах болно. Учир нь таны амь Христтэй хамт Бурхан дотор нууцлагдсан. Та хайрлагдсан. Таны дээр Бурханы таалал, ивээл ерөөл Есүс Христээс болж үргэлж бий.
Та Христийг харахдаа өөрийгөө ингэж харах үед та Христийн дүр төрхийн дагуу өөрчлөгдөх болно. Та ингэж харах бүрт өөрчлөлт явагдах болно. Үүнийг Эзэний Сүнс таны дотор хийнэ. Энэ бол гайхамшиг. Тэгээд та Христийн дүр төрхөөр өөрчлөгдөх учраас таныг хараад бусад хүмүүс ч мөн өөрчлөлтийг мэдэрч, өөрчлөгдөх болно.
БУРХАНЫ БОЛОН ХҮМҮҮСИЙН ӨМНӨ ТААЛАЛ ХИЙГЭЭД НЭР ХҮНД ОЛОХ НЬ
Та Бурханы мэлмийн øмнø,
хvмvvcийн нvдний øмнø хэрхэн тааллыг олж нэр хvндтэй амьдрах вэ?
ЭЗЭНий Vг хэлэхдээ:
"Үнэн ба энэрэл чамайг бүү орхиг. Эдгээрийг цээжнийхээ самбарт бичиж, хүзүүгээрээ ороо.Тийнхүү чи Бурханы болоод хүмүүсийн нүдний өмнө таалал хийгээд нэр төрийг олно." (Сургаалт vгс 3:3-4)
Иохан 1:17-д "энэрэл нигүүлсэл ба үнэн нь Есүс Христээр дамжин ирсэн" гэсэн.
Өөрөөр хэлбэл та Есvсийг харж амьдар. Та Тvvнийг харах тусам, Тvvний дvр тøрхийн дагуу øøрчлøгдøж, vнэн ба нигvvлслээр дvvрэн байх болно. Vр дvнд та Бурханы болон хvмvvсийн øмнø таалал хийгээд нэр хvндийг олох болно.
Энэрэл нигvvлсэл ба vнэнийг (Эзэний Vгийг) зvрхэндээ тээж, амаараа тунхаглан амьдар. Цээж тань уужуу амьсгалж, хvзvv тань тэгш шулуун байхаас гадна хоолой тань өвдөхгүй эрvvл ба цээл байх болно.

БУРХАНЫ ЗӨВТ БАЙДАЛ
Бурханы зøвт байдал
"...ганц хүний дуулгаваргүй байдлаас болж олон хүн нүгэлтэн болгогдсоны адил түүнчлэн ганц Хүний дуулгавартай байдлаар олон хүн зөвт болгогдоно." - Ром 5:19
Адамаас болж бид НVГЭЛТЭН болсон. Харин Есvс Христэд итгэснээр бид ЗØВТ болсон.
"Тэр [Бурхан] нүглийг үл мэдэгч Түүнийг [Христийг] бидний төлөө нүгэл болгосон юм. Тэгснээр бид Түүний дотор Бурханы хүртээх зөвт байдал болох юм."- 2 Коринт 5:21
Та хэн бэ гэдгээ мэд. Хэрэв та Христэд итгэгч бол танд Бурханы зøвт байдал бий. Vvнийг та vйлсээр бус итгэлээрээ авсан. Танд бэлэг болон ирсэн. Энэ бол Бурханы агуу энэрэл нигvvсэл.
Иймээс энэхvv энэрэл нигvvлслийн баялгийг болон зøвт байдлын бэлгийг хvлээн авч, амь дотор ноёрх. (Ром 5:17) Есvс танд бялхсан амьдрал øгøхøøр ирсэн. (Иохан 10:10)

Wednesday, October 24, 2012
ХРИСТЭД ИТГЭГЧ ХҮНИЙ ХИЙДЭГ ГУРАВ
Шинэ Гэрээний Матай номны 6 дугаар
бүлэгт бидний Аврагч, Их Эзэн Есүс Христ Өөрт нь итгэгч хүмүүсийн байнга,
тогтмол хийх 3 чухал зүйлсийн тухай өгүүлсэн байдаг. Эдгээр нь:
1. Өглөг өгөх
2. Залбирах
3. Мацаг барих
Есүс Матай 6:1-д:
"Та нар хүмүүст харуулахын
тулд тэдний өмнө зөвт байдлаа үйлдэхээс сэрэмжлэгтүн. Эс тэгвээс тэнгэр дэх
Эцэгээс тань та нарт шагнал олдохгүй." гэж хэлсний дараагаар
'Тиймээс' гэж эхлээд хэрхэн өглөг өгөх, залбирах, мацаг барих тухай
зааварласнаараа эдгээр үйлдлүүдийг 'зөвт байдал' болохыг харуулж байна.
Есүс эдгээр 3 чухал зүйлсийн
тухай Матай 6:1-18 дээр ярихдаа:
1 Та
нар хүмүүст харуулахын тулд тэдний өмнө зөвт байдлаа үйлдэхээс сэрэмжлэгтүн. Эс
тэгвээс тэнгэр дэх Эцэгээс тань та нарт шагнал олдохгүй.
2
Тиймээс та нар өглөг өгөхдөө, хүмүүсээр хүндлүүлэхийн тулд синагогт ба
гудамжинд хоёр нүүрт хүмүүсийн үйлддэгтэй адил өөрсдийн өмнө бүрээ бүү тат.
Үнэнээр Би та нарт хэлье. Тэд шагналаа бүрэн авсан юм.
3
Харин та нар өглөг өгөхдөө, баруун гарынхаа юу хийж буйг зүүн гартаа бүү
мэдэгд.
4
Энэ нь өглөг чинь нууц байхын тулд бөгөөд нууцаар харагч Эцэг чинь чамд буцааж
төлнө.
5
Залбирахдаа хоёр нүүрт хүмүүс шиг байж болохгүй. Учир нь тэд хүмүүст харагдахын
тулд синагогт ба гудамжны буланд зогсоод залбирах дуртай аж. Үнэнээр Би та нарт
хэлье, тэд шагналаа бүрэн авсан юм.
6
Харин чи залбирахдаа дотоод өрөөндөө орж хаалгаа хаагаад, нууцаар оршигч
Эцэгтээ залбир. Нууцаар харагч Эцэг чинь чамд буцааж төлнө.
7
Залбиран байхдаа харь үндэстнүүд шиг утгагүй хоосон үг бүү давт. Тэд нар олон
үг хэлснийх нь төлөө Бурхан өөрсдийг нь сонсоно хэмээн боддог юм.
8
Тиймээс тэдэн шиг байж болохгүй. Эцэг тань та нарт юу хэрэгтэй байгааг гуйхаас
чинь өмнө мэддэг.
9
Тиймд ийнхүү залбир.
"Тэнгэрт
байгаа бидний Эцэг минь,
Таны
нэр ариунаар дуурсгагдаг.
10
Таны хаанчлал ирэх болтугай.
Хүсэл
тань тэнгэрт шигээ газар дээр биелэгдэх болтугай.
11
Өдөр тутмын минь талхыг энэ өдөр бидэнд өгөөч.
12
Бид өртөнгүүдээ уучилсны адил бидний өрийг мөн уучлаач.
13
Биднийг сорилтод бүү оруулаач,
Харин
бузар муугаас гэтэлгээч.
[Учир
нь хаанчлал, хүч чадал, алдар сүр үүрд Таных. Амен]"
14
Учир нь, хэрэв та нар хүмүүсийн алдааг уучилбал тэнгэрлэг Эцэг тань та нарыг
мөн уучилна.
15
Харин хэрэв та нар хүмүүсийг уучлахгүй бол Эцэг тань мөн та нарын алдааг
уучлахгүй.
16
Чи мацаг барихдаа хоёр нүүрт хүмүүс шиг бүү баргар царайл. Учир нь тэд мацаг
барьж байгаагаа хүмүүст харуулахын тулд нүүр царайгаа барайлгадаг байна.
Үнэнээр Би та нарт хэлье, тэд шагналаа бүрэн авсан юм.
17
Харин та нар мацаг барихдаа толгойгоо тослоод, нүүрээ угаа.
18
Ингэснээр та нар мацаг барьж байгаагаа хүмүүст харуулахгүй, харин нууцаар
оршигч Эцэгтээ харуулна. Тэгээд нууцаар хардаг Эцэг тань та нарт буцааж төлнө.
1. Өглөг өгөх тухайд
'та нар өглөг өгөхдөө' 2-р ишлэл,
'та нар өглөг өгөхдөө' 3-р ишлэл,
'өглөг чинь' 4-р ишлэл,
2. Залбирах тухайд
'Залбирахдаа' 5-р ишлэл,
'чи залбирахдаа' 6-р ишлэл,
'Залбиран байхдаа' 7-р ишлэл,
'ийнхүү залбир' 9-р ишлэл,
3. Мацаг барих тухайд
'Чи мацаг барихдаа' 16-р ишлэл,
'Та нар мацаг барихдаа' 17-р ишлэл,
'Мацаг барьж байгаагаа' 18-р
ишлэл, гэсэн нь Христийн дагалдагчид бид үүнийг байнга үйлдэнэ хэмээн
бодож хэлсэн нь ойлгомжтой байна.
Тэгвэл эдгээр 3-ийг та хэр их
хийдэг вэ? Таны амьдралд эдгээр нь байнга тогтмол байдаг уу?
1. Та өгдөг хүн үү? Та хэр их
өгөөмөр, өглөгч хүн бэ?
Эсвэл та аль болох авах гэсэн
сэтгэлгээтэй хүн үү? Авья, ашиглая, үүнээс би юу хожих вэ, надад юу унах вэ гэж
бодож, өөрөөсөө асуудаг хүн үү?
Бидний эргэн тойронд нийгэм маань
ер нь л авья, ашиглая, алив надаа гэсэн хандлагатай байдаг. Мэдээж өгдөг,
өглөгч, өгөөмөр сайн хүмүүс байгаа, байдаг. Зарим хүмүүс өөрсдийн нэр алдар
хүндийн төлөө өгдөг, өгч байгаагаа нийтэд зарладаг, харуулдаг, мэдүүлдэг. Зарим
нь эргээд өөрт нь өгөгдөх хариутай учраас өөрсдийгөө бодсон далд хувиа хичээсэн
байдалтайгаар өгдөг.
Харин Христэд итгэгч хүнд байдаг
зайлшгүй нэг чанар бол өглөгч, өгөөмөр зан чанар. Үүнийг та байлгах ёстой гэж
өөртөө байлгадаг юм биш. Энэ таны дотор байдаг. Бурхан хүн төрөлхтнийг үнэхээр
их хайрладаг учраас тэр агуу их хайр нь Өөрийг нь цорын ганц хайртай Хүү
Есүсийг хүн төрөлхтний гэм нүглийн төлөө өгөхөд хүргэсэн. Тэрээр
хайрласан учраас өгсөн. Хайр бол Өгөгч, Өгөөмөр. Бурхан бол Хайр.
Тиймээс Тэрээр агуу Өгөгч. Та Бурханы дүр төрхөөр Ариун Сүнсээр Есүст итгэн
дахин төрснийхөө хувьд Түүний өгөөмөр чанарыг харуулагч болдог. Түүнээс авах
зохисгүй агуу их уучлал өршөөлийг бэлэг болгон өөрийн зүгээс ямар ч үнэ
төлөөгүй авсан бидний хувьд өгөгч, өгөөмөр байна гэдэг бол ''байгалийн''.
Иймээс та өгөгч хүн бай. Таны эргэн
тойронд хэрэгтэй зүйлээр дутагдсан хэн нэгэн үргэлж байх болно. Дан ганц эд
агуурсаар биш хайр халамж, урам зориг, итгэл найдварыг өгөгч, бэлэглэгч өгөөмөр
нэгэн бай.
2. Та хэр их залбирдаг вэ?
Залбирал таны хувьд юу вэ?
Тусламж хэрэгтэй үедээ л та яаран
сандран залбирдаг уу? Эсвэл зөвхөн хоолоо зооглохдоо талархангаа залбирсан
болдог уу? Залбирал таны амь амьсгал, таны зэвсэг үү?
Өдөр ирэх тусам миний ойлгож байгаа
нэг чухал зүйл бол 'Би чадахгүй юм байна. Надад Их Эзэний Ариун
Сүнсний тусламж хэрэгтэй.' Тиймээс залбирал амьсгалах агаар адил
агаад талархал үргэлжид уруулын минь үр жимс мэт.
Есүс бидэнд хэрхэн яаж, юуны төлөө
залбирах тухай Матай 6:9-13 дээр зааж өгсөн.
Та залбирахдаа Бурхан Аавдаа хандан
Есүс Христийн нэр дээр Ариун Сүнсний хүч чадлаар залбирна. (Ром 8:26)
Залбирал бол таны Бурхантайгаа
харилцах амьд харилцаа. Та өөрийн дуу хоолой, ер бусын хэл, оюун бодол, хүсэл
тэмүүлэл, зүрх сэтгэлээрээ залбирч болно. Тэрээр таны бодсоноос ч илүү тантай
ойр байдаг бөгөөд таны залбирлыг сонсохдоо баяртай байдаг.
3. Та мацаг барьдаг уу? Хамгийн
сүүлд хэзээ мацаг барьсан бэ? Мацаг барих нь ямар учир утга, ач холбогдолтой вэ?
Бидний амьдарч буй Шинэ Гэрээний энэ үед зарим хүмүүс мацаг барих шаардлагагүй гэж үздэг. Хүмүүс юу гэж үзэж, дүгнэж байгаагаар бус харин Библи болох Бурханы Үг л юу гэж зааж буйгаар бид амьдрах ёстой. Бидний харснаар Есүс 'та нар мацаг барихдаа' гэж өглөг өгөх, залбирахтай адил холбож зааварласан нь бид ч гэсэн мацаг барина гэдгийг харуулж байна.
Хуучин Гэрээний Исаиа 58-р бүлэгт
мацаг барилтын талаар тодорхой дурдсан байдаг.
Мацаг барилт гэдэг нь ямар
нэгэн сүнслэг зорилготойгоор хоол хүнснээс татгалзан, Бурханы Үгийг уншиж
судлан, залбирч Түүний нүүр царай, хүслийг өөрийн амьдралдаа эрэлхийлэхийг
хэлнэ.
Исаиа 58-6-7-д
"Нүгэл хилэнцийн хүлгийг
мултлан,
буулганы оосрыг тайлан,
дарлагдагсдыг чөлөөлж,
аливаа буулгыг эвдэхийн тулд
мацаг барилтыг Би сонгосон бус уу?
Өлсгөлөн нэгэнтэй талхаа хуваан,
орон гэргүй ядуусыг гэртээ
оруулан,
нүцгэн нэгнийг хараад хувцаслаж,
өөрийн цусан төрлөөс нуугдахгүй
байх бус уу?" хэмээн Бурхан айлдсанаараа мацаг барилтын сүнслэг
зорилгыг тодорхойлж өгсөн.
Иймээс зөв сүнслэг мацаг барилтын
үр дүнд гарах гайхамшигтай ивээл ерөөлүүдийг Бурхан мөн Исаиа
58:8-14-д амласан. Тухайлбал: Гэрэл, Эдгэрэл, Үнэн зөв, ЭЗЭНий
цог жавхлан, хамгаалалт, залбирлын хариу, ер бусын удирдамж, хүсэл хангагдах,
бие мах бодид хүч тэнхээ, сэргэлт, баяр хөөр, өв хөрөнгө шагнал
болж бидний амьдралд ирэх болно.
Өнөөдөр таныг Матай 6:1-18-ыг
уншаад, өөрийнхөө амьдралаа, Христэч алхаагаа Бурханы Үгийн дагуу дахин
нэг анзаарч, анхаарч, шинжиж, дүгнэж үзээрэй хэмээн уриалж байна.
Та өгдөг, залбирдаг, мацаг барьдаг
нэгэн байгаарай. Их Эзэн ивээг!
Subscribe to:
Posts (Atom)