Wednesday, December 5, 2012

ЭЗЭНИЙ ҮНЭНЭЭР ХЭРХЭН АМЬДРАХ ВЭ?


Бид хэрхэн ЭЗЭНИЙ үнэн дотор амьдрах вэ?


Бидний хараа Түүн дээр байсан цагт. Үүнийг Израилийн агуу хаан Давид маш сайн мэддэг байсан. Тэрээр Эзэнийг магтан дуулахдаа “Таны хайр энэрэл нүдний минь өмнө байгаа бөгөөд би Таны үнэнээр явсан.” (Дуулал 26:3) гэж хэлсэн.

Бид аврагдахын тулд юу ч хийгээгүй. ЭЗЭНий энэрэл нигүүлсэл бидний төлөө юу хийснийг бид сонсож итгээд аврагдсан. (Итгэл нь ч сонсохоос ирсэн) Аврал бидэнд бэлэг болон биднээс гадна байдлаар ирсэн. Колоссай 2:6-д “Та нар Эзэн Христ Есүсийг хүлээн авсан шигээ Түүн дотор алх” гэж апостоль Паул хэлсэн. Өөрөөр хэлбэл, бид Эзэний үнэн дотор алхах нь ч хүртэл Эзэний нигүүлсэл юм. Бид Эзэний хайр энэрлийг үргэлж харах хэрэгтэй бөгөөд үүний үр дүнд бид Түүний үнэн дотор нь алхана. Давид хаан Таны хайр энэрэл нүдний өмнө БАЙГАА гэж хэлснийг анзаарч байга байх. Байсан биш, хааяа заримдаа биш, байх болно биш, харин одоо цаг дээр БАЙГАА.

Иохан 4:23-24 дээр Бурхан Эцэг Өөрийг нь сүнсээр ба үнэнээр хүндлэгчдийг хайж байна, ийм хүндлэгчид бий болох цаг нь ирсэн гэж хэлсэн. Үнэхээр Есүс Христээс болж та өнөөдөр Бурхан Эцэгээ сүнсээр ба үнэнээр хүндэлж чадахаар болсон. Учир нь жинхэнэ нигүүлсэл хийгээд үнэн нь Христээр бидэнд ирсэн билээ.

Иймээс үнэхээр л бидний амьдрал  хүний “хүч чадал, эрх мэдлээр бус, харин Эзэний Сүнсээр”(Зехариа 4:6)байдаг.

ЭЗЭН танд хэлж байна. ”Би чамайг үүрдийн хайраар хайрласан. Тийм учраас Би чамайг хайр энэрлээр татсан билээ.“ (Иеремиа 31:3) Үүнийг та нүднийхээ өмнө байлгаад Эзэний үнэн дотор яваарай.

No comments: