Monday, April 4, 2011

Мөнхийн улсын өдрүүд газар дэлхий дээр: Өдөр 4

  

Ертөнцийн Эзэн бол сайн

Хайрт ах дүү нар минь, бүү мэхлэгдэгтүн. Аливаа сайн соёрхол ба аливаа төгс бэлэг нь дээрээс, гэрлүүдийн Эцэгээс бууж ирдэг. Түүнд өөрчлөлт ч байхгүй, өөрчлөгдөх сүүдэр ч байхгүй.Тэр Өөрийн хүслээр биднийг үнэний үгээр төрүүлэв. Ингэснээр бид Түүний бүтээлүүдийн анхны үр жимс нь болох юм. Иаков 1:16-18

Христэд итгэгчид бид Ертөнцийн Эзэний сайн сайхан чанарт бат итгэлтэй байх хэрэгтэй.

Заримдаа бид өөрсдийн амьралд болж буй хэцүү асуудал, амсаж мэдсэн туршлага, өнгөрсөнөөрөө Ертөнцийн Эзэний хэн болохыг тайлбарлахыг оролдож, тэр хэмжээгээрээ өөрсдийн итгэл үнэмшлээ бий болгон, хэлбэржүүлдэг. Хэрэв бид Ертөнцийн Эзэнийг ийнхүү дүгнэдэг бол мэхлэгдсэн хэрэг юм. Бидний дайсан болох муу ёрын сүнс бидний амьдралд бий болгохыг хүссэн Ертөнцийн Эзэний сайн сайхныг дуурайлган хуурамч, түр зуурын зүйлсийг оронд нь санал болгож, хулгайлан, алж, сүйтгэх ажлаа хийн, хууран мэхэлснээр биднийг Ертөнцийн Эзэний талаар буруу ойлголт хандлагатай байлгахыг байнга оролддог.

Харин хайрт ах дүү нар минь, бүү мэхлэгдэгтүн! Ертөнцийн Эзэн бол сайн, Тэр бол жинхэнэ гэрэл, Түүний дотор харанхуй үгүй, харанхуйн сүүдэр ч үгүй, Тэрээр хэзээ ч хувирч өөрчлөгдөшгүй билээ.  

Ертөнцийн Эзэн Өөрийн сайн сайхан таалал, хүслийнхээ дагуу Өөрийн хайрт Хүү Есүсийн амийг золиослон байж танд, надад энэхүү агуу авралыг өгсөн. Тэр Өөрийн Хүүгээ үл өршөөж, харин Түүнийг бид бүхний төлөө тушаасан юм.Тэгвэл Тэр яаж бүх юмыг Түүний хамт бидэнд сул өгөхгүй байх билээ?” Ром 8:32

Иймээс та өнөөдрийг Ертөнцийн Эзэнээсээ Түүний сайн сайхан тааллыг хүсэн хүлээн, амар тайван, баяр хөөр, амьд итгэлээр дүүрэн өнгөрүүлээрэй. 

No comments: