"My flesh and my heart fail; But God is the strength of my heart and my portion forever." Psalm 73:26
It's been quite a while since i put my last entry "Do you really love Jesus?". Maybe you have read that entry and led to ask that question from yourself and started to see and evaluate yourself accordingly.
I hope you are hungry to know and love Jesus more in your life and that's why you are reading this.
When asking yourself the question "Do I really love Jesus?", have you seen your weaknesses and your shortcomings? Have you seen your gray areas where you have loosened the belt of truth? (Ephesians 6:14)
I'm not trying to bring any guilt or condemnation on you by bringing your sins and disobedience to remembrance. We humans are so needy and weak. But i want you to see and appreciate who Jesus Christ is and what He has accomplished on the Cross for you and me more and more, and in result want you to be inspired to live for Him continually.
I believe none of us are in place where we should be in our walk with the Lord. But let this not be an excuse for us not to fully and passionately pursue the calling of God in our lives. Because the Word of God encourages us to come boldly to the throne of grace even with our weakness and shortcomings because of Jesus our High Priest.
"Seeing then that we have a great High Priest who has passed through the heavens, Jesus the Son of God, let us hold fast our confession. For we do not have a High Priest who cannot sympathize with our weaknesses, but was in all points tempted as we are, yet without sin. Let us therefore come boldly to the throne of grace, that we may obtain mercy and find grace to help in time of need." Hebrews 4:14-16
What a statement! Because of Jesus our High Priest we can come boldly to the throne, of course not in pride and arrogance, but without fear, to obtain mercy and also find grace to help in time of need. For He knows that i'm flesh and blood and in need of Him constantly.
Oh what a delight and peace to trust Thee O God, wholly and solely, where I see Thine grace more and more.
"Бие махбодь хийгээд зүрх сэтгэл минь бүтэлгүйтдэг ч, Мөнхийн Эзэн бол сэтгэлийн минь тэнхээ, үүрдийн хувь минь билээ." Дуулал 73:26 (өөрийн орчуулга)
"Та Есүст үнэхээр хайртай юу?" хэмээх сүүлчийнхээ нийтлэлээс хойш шинээр нийтлэл оруулалгүй нэлээн удлаа. Магадгүй та тэр нийтлэлийг уншаад, өөрөөсөө энэ асуултыг асууж, өөрийнхөө Христ итгэлт амьдралаа үнэлж дүгнэж, цэнгэсэн байж болох юм.
Хэрэв тийм бол та өөрийнхөө сул дорой байдлыг олж мэдсэн үү? Хаана ямар хэсэг дээр Их Эзэний үнэний бүсийг сулласнаа олж харсан уу? (Ефес 6:14)
Таны гэм нүгэл, дуулгаваргүй байдлыг сануулж, ял зэмлэл, буруутгал тан дээр авчирах гэсэндээ намайг үүнийг асууж байна гэж бүү бодоорой. Хүмүүс бид үнэхээрийн сул дорой. Бидэнд тусламж зайлшгүй хэрэгтэй. Гэвч танд Есүс Христ гэж хэн болох, Түүний таны төлөө хийсэн зүйл юу болохыг бага ч болов харуулж, үр дүнд нь та Түүний төлөө амьдрах урам зориг, итгэл найдвараа бадраагаасай гэсэндээ үүнийг бичиж байгаа юм. Яагаад гэвэл би таныг Есүст хайртай нэгэн гэж найдаж байна. Тийм ч учраас магадгүй та энэ нийтлэлийг одоо уншин суугаа.
Христэд итгэгчид бидний хэн нь ч Их Эзэнтэй алхах амьдралдаа байх ёстой түвшиндөө байхгүй байгаа гэж би хувьдаа боддог. Гэвч энэ маань бидний амьдралдаа Их Эзэнийхээ дуудлагыг гал халуунаар бүхнээ зориулан мөшгихөд саад болох шалтаг бүү болоосой. Учир нь Мөнхийн Эзэний Үг биднийг сул дорой, мөхөс байхдаа ч Түүний энэрэл нигүүлслийн хаан ширээн өмнө очихийг уриалж байдаг.
"Тиймээс бидэнд тэнгэрт заларсан агуу Тэргүүн Тахилч болох Бурханы Хүү Есүс байгаа тул өөрсдийн хүлээн зөвшөөрдгөө бат баримталъя. Учир нь бидэнд байгаа нь бидний мөхөс байдлыг хуваалцаж чаддаггүй тэргүүн тахилч бус, харин нүгэлгүй атлаа бүх талаар бидэн шиг соригдсон Нэгэн билээ. Тиймд бид хэрэгцээтэй цагт туслах нигүүлслийг олон, өршөөлийг хүлээн авахын тулд нигүүлслийн хаан ширээнд итгэлтэйгээр ойртон очицгооё." Еврей 4:14-16
Үнэхээрийн гайхалтай. Бидний Тэргүүн Тахилч болох Есүсээс болж, бид Мөнхийн Эзэний хаан ширээн өмнө өршөөл, нигүүлсэл олохын тулд айдас хүйдэсгүй, итгэл зоригтойгоор ойртон очиж боломжтой. Учир нь бидний сул дорой, мөхөс байдлыг Их Эзэн минь сайн мэднэ.
Мөнхийн Эзэн минь зөвхөн Тандаа бүрэн найдах юутай амар амгалан, юутай баяр баясал вэ? Учир нь энэ л үед Таны энэрэл нигүүлслийг би илүүтэйгээр олж хардаг.
No comments:
Post a Comment