Ертөнцийн Эзэн танд хайртай.
“Ертөнцийн Эзэн хүн төрөлхтнийг үнэхээр их хайрласан учраас цорын ганц Хүүгээ өгсөн. Ингэснээр Хүүд нь итгэгч хэн ч мөхөхгүй,
харин мөнх амьтай болох юм.”
Иохан 3:16
Энэ захиаг танд өгсөнөөс болж та бидэнд бүү дургуйцаж уурлаарай.
Бид танд чин сэтгэлээсээ санаа зовнисондоо энэ захиаг өгч байгаа бөгөөд хэрэв ээ та Есүс Христийг өөрийн Аврагч, Их Эзэнээ болгон хүлээн аваагүй бол мөнхөд шатах галтай нууранд орох хаалга уруу ойртон байна гэж даруугаар хэлэх байна.
Учир нь хүн төрөлхтөн Ертөнцийн Эзэний бүтээсэн анхны хүн Адамаас эхлэлтэй ба Адам гэм нүгэлгүй, төгс бүтээл байсан хэдий ч Ертөнцийн Эзэнийг дагах, эс дагах сонголт хийх чадвартай бүтээгдсэн юм. Библид, “Ертөнцийн Их Эзэн хүнд тушаан: Чи энэ цэцэрлэгийн аль ч модны жимсийг дураараа идэж болно. Харин сайн мууг мэдүүлэгч модны жимснээс огт идэж болохгүй. Түүнээс идсэн өдөртөө л зайлшгүй үхнэ! хэмээн айлдав.” (Эхлэл 2:16-17) гэсэн байдаг.
Адам Ертөнцийн Эзэний сайн мууг мэдүүлэгч модны жимснээс үл идэж болно хэмээн тушаасныг зөрчсөнөөр Ертөнцийн Эзэнтэй харилцаж чадах сүнслэг амьдралын хувьд үхээд зогсохгүй энэ хүн төрөлхтөнд гэм нүгэл гээчийг бий болгожээ. “Тиймээс гэм нүгэл нь ганц хүнээр ертөнцөд орсны адил үхэл нь нүглээр дамжин орж ирэв. Тэрчлэн бүгд нүгэл үйлдсэн тул бүх хүмүүст үхэл тархав.” (Ром 5:12)
Анхны хүн Адам гэм нүгэл үйлдсэнээс болж, түүнээс хойших бүх хүмүүс гэм нүгэл үйлдэх гэмт мөн чанартай төрөх болсон. Иймээс “Бүгд нүгэл үйлдсэнээр Ертөнцийн Эзэний яруу алдарт хүрдэггүй” (Ром 3:23) гэж Библи өгүүлдэг. Өөрөөр хэлбэл, бүх хүн гэм нүгэл үйлдсэн учраас туйлын ариун Ертөнцийн Эзэний авралыг сайн үйл, буян үйлдсэнээр; арвин их мэдлэг боловсрол, ур чадвар эзэмшсэнээр; ёс суртахууны өндөр түвшинд хүрсэнээр олж авч чадахгүй билээ. Хүмүүс бидэнд гэм нүглийнхээ шийтгэлээс өөрсдийгөө аврах ямар ч бололцоо байхгүй. Тийм л учраас Есүс биднийг аврахаар ирсэн.
“Биднийг нүгэлтнүүд байхад ч Христ бидний төлөө үхсэн. Үүгээрээ Ертөнцийн Эзэн биднийг хайрлах хайраа харуулсан юм.” (Ром 5:8) Ертөнцийн Эзэн гэмт хүн төрөлхтний авах шийтгэлийг Өөрийн Хүү Есүс дээр тохож, бидний өмнөөс Түүнийг шийтгэн, загалмайд цовдлуулан үхүүлсэнээр танд, надад мөнхийн зовлонгоос аврагдах нандин боломжийг нээж өгсөн. Иймээс “Хүүд нь итгэгч хэн ч мөхөхгүй, харин мөнх амьтай болох юм.”. Эс бөгөөс “мөнхийн зовлонгийн галтай нууранд” хаягдах болно. (Илчлэлт 20:15) Гэвч бүү тийм байгаасай!
Есүс танд хайртай учраас амиа өгсөн. Таныг зөвхөн мөнхийн зовлонгоос авраад зогсохгүй, мөн энэ амьдралд ч гэсэн Өөрийг нь таньж мэдэх жинхэнэ сэтгэл хангалуун, амар тайван, баяр хөөртэй амьдралыг аваасай гэж хүсдэг. Учир нь та Түүнийг таньж мэдэх агуу хайрын харилцаанд байхаар бүтээгдсэн цорын ганц бүтээл юм. “Цорын ганц үнэн Бурхан Таныг болон Таны илгээсэн Есүс Христийг мэдэх нь мөнхийн амь мөн.”(Иохан 17:3). Энэ аврал, энэ амьдрал таных, таны төлөө л бий болсон. Та харин хүлээж авах уу?
“Их Эзэний нэрийг дуудах хэн ч аврагдах болно” (Ром 10:13) Есүс “Би бол цорын ганц зам, үнэн, амь мөн. Хэн ч Надаар дамжилгүйгээр Эцэгт маань хүрэхгүй.” (Иохан 14:6 ) гэж хэлсэн. “Өөр хэний ч дотор аврал үгүй. Учир нь бид аврагдаж болох өөр нэр тэнгэрийн доор хүмүүст өгөгдөөгүй.” (Үйлс 4:12) Та даруугаар өөрийгөө гэм нүгэлтэй гэдгээ хүлээн зөвшөөрч, Ертөнцийн Эзэний өмнө гэмшин, Есүст итгэж, Түүнийг Аврагчаа болгохыг хүсч байна уу?
“Хэрэв та Есүсийг Их Эзэн хэмээн амаараа хүлээн зөвшөөрч, Ертөнцийн Эзэн Түүнийг үхэгсдээс амилуулсан гэдэгт зүрхэндээ итгэвэл аврагдах болно.”(Ром 10:9) гэж Библи хэлдэг. Иймд та түүний авралыг авахаар шийдсэн бол доорх гуйлтаар Ертөнцийн Эзэнд хандан зүрх сэтгэлээсээ ярина уу:
Ертөнцийн Эзэн минь,
Би гэм нүгэлтэй мөнхийн зовлонд орох гэмт хүн гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Би өөрийгөө аварч чадахгүй. Иймээс Та намайг уучлаач. Би өөрийн бүх гэм нүглээсээ Таны өмнө гэмшиж, миний төлөө Есүсийн ариун цус урссан гэдэгт итгэж байна. Есүс Их Эзэн минь, би Таныг үхлээс амилсан гэдэгт итгэж, өөрийн Аврагч, Их Эзэнээ болгож байна. Намайг хүлээн авч, мөнхийн амьдралаа надад өгөөч. Намайг хайрлан, аварсанд тань маш их баярлалаа.
Хэрэв ээ та энэхүү гуйлтыг чин зүрхнээсээ Есүст итгэн хэлсэн бол цоо шинэ, дахин төрсөн итгэгч болж байгаа хэрэг юм. Библид нэг гэм нүгэлтэй хүн гэмшихэд мөнхийн улсад асар их баяр хөөр болдог гэсэн байдаг. (Лук 15:7) Танд баяр хүргэе! Энэ мөчөөс эхлэн та Ертөнцийн Эзэнийг таних ер бусын аянаа эхлүүлж байна. Хамтдаа Түүнийг таницгаая.
“Үнэний Үг” Христийн Сүм
Лавлах утас: 9191-7712
No comments:
Post a Comment