Tuesday, May 4, 2010

Do you really love Jesus? / Та үнэхээр Есүст хайртай юу?

"Let us therefore be diligent to enter that rest, lest anyone fall according to the same example of disobedience. For the word of God is living and powerful, and sharper than any two-edged sword, piercing even to the division of soul and spirit, and of joints and marrow, and is a discerner of the thoughts and intents of the heart." Hebrews 4:11-12

A dear friend of mine once told me in a conversation, "God is great. He doesn't love you less when you are bad nor does He love you more when you are good."  It is indeed true that He loves us with an everlasting love and despite of who we are He sent His only Son Jesus to die for us on the Cross. He didn't send His Son to condemn but to save us. This is the glorious TRUTH where you can find in no other religion or belief systems.

But what does this truth or the knowledge of God's love do to you? Because of this knowledge are you becoming more loose and relaxed in the way you relate to God and the things of God or are you becoming more like Jesus as you are beholding His glory which is His goodness and love?

If we say the same thing as my friend told me once like the above and yet living in total disobedience that is clear from the Scriptures we are deceiving ourselves.

Preceding verses of Hebrews 4:11-12 talk about our rest in Him through the finished work of our Lord Jesus  pertaining to salvation. "For he who has entered His rest has himself also ceased from his works as God did from His." (verse 10). There is no need of working to obtain the salvation but we can rest in what Jesus has done for us and thus we entered His rest. Please see the previous entry called "God's promised rest" for more understanding of this rest we have.

But what does this rest do to us? Does it encourage and inspire us to love God more and live for Him without any strings attached to this world? Causing us to surrender our all to Him and live for Him till the end no matter what? Or does it make us restful in the things that once we were held captive by and we fall into sin and disobedience more and more?

This word of rest which is the expression of God's unconditional love for us is "living and powerful, and sharper than any two-edged sword, piercing even to the division of soul and spirit, and of joints and marrow, and is a discerner of the thoughts and intents of the heart." showing our hearts' real condition whether we really love Jesus or in pretense as hypocrites even though we say "we love Him".

Do you really love Jesus? 

Let us really ask ourselves this question. Do I really love Jesus? I have been asking this from myself especially for the last few days. Oh i want to love Him more than anything else in this world and want to live for Him till the very end. Help me, oh God to love and want Thee more and more.

"Иймд дуулгаваргүй байхын жишээгээр хэн нэгэн маань уначихгүйн тулд тэрхүү амралт уруу орохыг хичээцгээе. Учир нь Бурханы үг амьд бөгөөд идэвхтэй, хоёр талдаа иртэй ямар ч илдээс хурц бөгөөд сэтгэл хийгээд сүнсийг, үе мөч хийгээд нугас чөмгийг салтал нэвтрэн ордог бөгөөд зүрхний бодол хийгээд санааг ч шүүх чадвартай юм." Еврей 4:11-12

Нэг найзын минь "Бурхан бол агуу. Тэр намайг сайн байлаа гээд их хайрлахгүй, муу байлаа гээд бага хайрлахгүй..." гэж хэлсэн үг надад үе үе бодогддог. Энэ бол үнэхээрийн үнэн. Мөнхийн Эзэн биднийг Өөрийн үүрдийн болзолгүй гүн гүнзгий, агуу хайраараа хайрладаг. Тийм ч учраас биднийг гэм нүгэлдээ үхсэн байхад ч хүртэл Өөрийн цорын ганц Хүү Есүсийг бидний төлөө загалмай дээр өгсөн. Тэрээр хүн төрөлхтөнийг яллахын тулд биш, харин аврахын тулд Хүүгээ илгээсэн. Энэ бол өөр ямар ч итгэл үнэмшил, шашин шүтлэгт байхгүй цорын ганц ҮНЭН юм.

Гэхдээ энэ үнэн, энэ Мөнхийн Эзэний хайрын тухай ойлголт танд, таны амьдралд ямар үр дүнг авчирч байна вэ?

Үүнээс болж таны Их Эзэнтэйгээ харьцах харилцаа суларч, Түүний ариун хийгээд зөвт байдал, сайн сайхан, үнэн үгийнх нь үнэ цэнэ, ач холбогдол таны амьдралд буурч байна уу? Аль эсвэл үнэхээр та Түүний яруу алдар, цог жавхлан болох агуу хайр, энэрэл нигүүлсэл, сайн сайхныг нь харж, Түүний дүр төрхийн дагуу өөрчлөгдөж, Түүнтэй адил болж байна уу?

Хэрэв ээ манай найзын адил "Бурхан намайг сайн байлаа гээд их хайрлахгүй, муу байлаа гээд бага хайрлахгүй." гэж бид хэлчихээд гэм нүгэл, дуулгаваргүй байдал дотор амьдарч байгаа бол бид өөрсдийгөө хуурч байна.

Дээр бичсэн Еврей 4:11-12 ишлэлүүдийн өмнөх ишлэлүүдэд бид Их Эзэний амралтын тухай хардаг. "Учир нь Бурхан Өөрийн ажлуудаас амарсны адил Түүний амралт уруу орсон хүн өөрийн ажлуудаас амарсан юм." (Еврей 4:10) Авралыг авахын тулд бид юу ч хийх хэрэггүй харин Есүсийн бидний төлөө хийсэн бүрэн төгс авралын ажилд найдаж амарч, Түүний амралт уруу орно гэсэн үг. Энэ амралтын талаар илүү ойлгохын тулд өмнөх "Мөнхийн Эзэний амласан амралт" нэртэй нийтлэлийг уншина уу.

Гэвч энэ амралт бидний амьдралд ямар үр дүнг бий болгож байна вэ?

Энэ маань биднийг Их Эзэндээ улам илүү хайртай болгож, энэ дэлхийн биднийг хойш татдаг зүйлсээс бүр мөсөн татгалзуулж, Түүний төлөө эцсээ хүртэл бүхнээ зориулж, гал халуунаар амьдрахад хүргэж байна уу? Эсвэл нэгэн цагт биднийг боолчилж байсан тэдгээр гэм нүгэл, дуулгаваргүй байдал, харанхуйд алжаалуулж амруулахад хүргэж байна уу?

Энэ Мөнхийн Эзэний хайрын илэрхийлэл болсон амралтын үг бол "амьд бөгөөд идэвхтэй, хоёр талдаа иртэй ямар ч илдээс хурц бөгөөд сэтгэл хийгээд сүнсийг, үе мөч хийгээд нугас чөмгийг салтал нэвтрэн ордог бөгөөд зүрхний бодол хийгээд санааг ч шүүх чадвартай юм." Тийм учраас бид зүрх сэтгэлдээ үнэхээр Есүс Их Эзэнээ нандигнан хайрлаж байна уу, эсвэл Түүнийг хайрладаг гэж хэлчихээд хоёр нүүртэй байдлаар амьдарч байна уу гэдгийг харуулах шүүгч үг юм.
 Та үнэхээр Есүст хайртай юу? 
Энэ асуултыг өөрсдөөсөө асууцгаая. Би Есүст хайртай юу? гэж өөрөөсөө сүүлийн хэдэн өдөр асууж байлаа. Үнэхээр би Түүнийг энэ дэлхий дээрх бүхнээс илүүтэйгээр хайрлаж, Түүний төлөө эцсээ хүртэл явахыг хүсч байна. Мөнхийн Эзэн минь Таныгаа улам их хайрлаж, хүсч амьдрахад минь туслаач.

No comments: