Tuesday, April 5, 2011

Мөнхийн улсын өдрүүд газар дэлхий дээр: Өдөр 6



Хэрэв та нар бузар атлаа хүүхдүүддээ сайн бэлэг өгөхөө мэддэг юм бол, тэнгэр дэх 
Эцэг тань Өөрөөс нь гуйдаг хүмүүст илүү сайныг өгөх нь дамжиггүй бус уу?” Матай 7:11

Үүнийг би Библийн хар ухаан гэж нэрлэмээр санагддаг юм. Хүмүүс бидэнд амьдралын хар ухаан гэж байдаг. Нэгэн удаа итгэлийн ах нартайгаа хамт асуулт хариултын тоглоом тоглож байхад PhD буюу доктор процессорын зэрэг, амьдралын сайн хар ухаан хоёрын аль нэгийг нь сонгох хэрэгтэй, алийг нь сонгох вэ?” гэсэн асуулт гарж ирж билээ. Бид бүгдээрээ амьдралын сайн хар ухаантай бол сайхан амьдраад байж чадна гэдэгтэй санал нийлцгээж байсан.

Ямар ч эцэг эх үр хүүхэддээ хамгийн сайн сайхныг хүсдэг. Үүнийг би өөрийнхөө эцэг эхээсээ байнга олж харж байдаг. Харамсалтай нь заримдаа бид Ер Бусын Эцэг маань болсон Ертөнцийн Эзэнийг биднийг хайрладаг Аавыгаа гэж харахын оронд биднээс олон зүйл хийхийг шаарддаг Дарга, Босс мэтээр хардаг. Тийм ч учраас бидний Христчин амьдрал хийж болно, болохгүй гэх мэт олон зүйлсээр хашигдсан, доторх эрх чөлөө бус, гаднах баригдмал амьдрал болон хувирсан байдаг.

Бид Ертөнцийн Эзэний зарц, үйлчлэгч нар бус, хөвгүүд охидууд нь гэдгийг ойлгож амьдрах хэрэгтэй. Учир нь бид өөрсдийгөө Ертөнцийн Эзэн Аавынхаа жинхэнэ хөвгүүд, охидууд гэдгийг ойлгож мэдсэнээр Түүний Хаант Улсын жинхэнэ үр бүтээлтэй зарц, үйлчлэгч нар байж чадна. 

Бидний Их Эзэн Есүс Христ загалмай дээр эцсийн амьсгалаа хураахын өмнө Матай 27:46Ели, Ели лама сабахтани?” буюу Бурхан минь, Бурхан минь, юунд Намайг орхив?” хэмээн хашхирсан. Тэрхүү загалмай дээр 2000 жилийн тэртээ Есүс та хоёрын хооронд агуу солилцоо болсон юм. Тэрээр загалмай дээр таны орон зайг эзлэн, таны төлөөлөл болсон юм. Тийм учраас Өөрийн Ертөнцийн Эзэн Аавыгаа Их Эзэн Есүс маань Ааваа, Ааваа юунд Намайг орхино вэ?” бус Бурхан минь, Бурхан минь, юунд Намайг орхив?” хэмээн хашгирсан. Иймээс та өнөөдөр Ертөнцийг Эзэнд Ааваа, Ааваа юунд намайг ингэж их хайрлана вэ?” хэмээн Түүний сайн сайхныг магтан хашгирч чадна.    

1 comment:

Saran said...

Hunii amidraliin asuudaluud ochvvhen jijig zuilees eheldeg,Tegeed humuus amidralaa ergej harahdaa Tom asuudalaa l harahaas jijig zuilsee anzaardaggui, Getel yu gee ch God ter ochvvhen jijig zuilees ehlen chinii derged baisniig harj chadahdaa chi Zurehniihee hunees, buh setgeleeree " Aavaa, Aavaa yund namaig ingej ih hairlana be? Bi hen bolood ene ih inerel, niguusliig minii deer asgana be?" gej hashgarah bolno...