Ephesians 2:8-10 "For by grace you have been saved through faith, and that not of yourselves; it is the gift of God, not of works, lest anyone should boast. For we are His workmanship, created in Christ Jesus for good works, which God prepared beforehand that we should walk in them"
The grace of God changes who we are firstly and causes us to have good works in our lives. The latter is experienced when the former is realized. The gift comes first to the unworthy resulting in good works with its possession already; not good works to possess the gift. Otherwise those good works wouldn't be good works but dead works, and the gift wouldn't be a gift but be a deserve when an unworthy deserves nothing at all. No one with no amount of good works can save himself. That's why all his efforts to get saved is useless and dead. But God is merciful and gracious even to the sinful humanity who deserve nothing but death and sent His only Son Jesus to die for them. Praise God! It changed me and can change anybody as well and cause all to walk in good works.
Ефес 2:8-10 "Учир нь та нар өөрөөрөө биш, энэрэл нигүүлслээр итгэлээрээ аврагдсан юм. Энэ нь хэн ч өөрөөрөө сайрхахгүй байхын тулд учир үйлсээр биш агаад харин Мөнхийн Эзэний бэлэг юм. Яагаад гэвэл бид сайн үйлсийн төлөө Христ Есүсийн дотор бүтээгдсэн Түүний бүтээлүүд бөгөөд Мөнхийн Эзэн биднийг тэдгээрийн дотор яваасай гэж урьдаас бэлтгэсэн билээ." (өөрийн орчуулга)
Их Эзэний энэрэл нигүүлсэл биднийг эхлээд өөрчилдөг. Бидний "хэн" болох нь өөрчлөгдсөн учраас Их Эзэний энэрэл нигүүлсэл нь улмаар биднийг амьдралдаа сайн үйлс хийхэд хүргэдэг. Сайн үйлсийн дотор явах нь Их Эзэний энэрэл нигүүлслээр итгэлээрээ аврагдсан гэдгийг ойлгож ухаарахаас эхэлдэг. Их Эзэний энэрэл нигүүлслийг хүлээж авах зохисгүй гэмт хүмүүс бид авралын үнэгүй энэ бэлгийг хүлээн авснаараа өөрийн болгож, амьдралдаа сайн үйлс гаргаж эхэлдэг.
Эдгээр сайн үйлс нь авралын бэлгийг авахын тулд хийж буй сайн үйлс биш юм. Учир нь хэрэв тийм бол бидний авах бэлэг маань бэлэг биш хөлс, шан харамж болох ба бидний сайн үйлс ч сайн үйлс биш үхмэл үйлс байх болно. Яагаад гэвэл хэн ч, хэзээ ч, ямар ч сайн үйл хийснээрээ авралыг олж чадахгүй билээ.
Өөрсдийн гэм нүглээс болж ял шийтгэл, үхлийг авах зохистой хүн төрөлхтөнд Мөнхийн Эзэн үнэхээр хайртай учраас Өөрийн цорын ганц Хүү Есүсийг загалмайн үхэлд өгсөн юм. Учир нь Тэрээр өрөвч зөөлөн хийгээд энэрэл нигүүлслээр дүүрэн билээ. Энэ хайр, энэ үнэн намайг өөрчилсөн, мөн хэнийг ч өөрчилж, сайн үйлс дотор амьдруулах болно.
No comments:
Post a Comment