Saturday, September 18, 2010

Days of Heaven on Earth: September 18, 2010

PERFECT LOVE

"There is no fear in love. But perfect love drives out fear, because fear has to do with punishment. The one who fears is not made perfect in love. We love because He first loved us." 1 John 4:18-19 NIV

"NO FEAR" is what person needs the most in life. Today people all around the world have fear of all sorts from the root - fear of death. Here in Mongolia we have so many superstitions and rules that keep us bound because of fear. Yet it was and is never the heart of GOD for the mankind to be bound in fear or to be victims of fear. GOD wants us - the humans to come to the knowledge of HIS great love for us. HIS everlasting, never ending love. HE wants us to be conscious of HIS heart of love. One has "NO FEAR" if he has come to know the love of GOD and experienced how much the FATHER loves him. As a result of knowing the love of GOD not only he begins to love GOD back, but also he begins to love others. "We love" happens after knowing the love of the FATHER for us. Therefore, the Scripture says "We love because HE first loved us." 


"We have been rescued from our enemies so we can serve God without fear,
in holiness and righteousness for as long as we live." Luke 1:74-75 NLT

ТӨГС ХАЙР


"Хайрын дотор айдас байдаггүй. Харин төгс хайр нь айдсыг хөөн зайлуулдаг. Учир нь айдаст ял байдаг. Айдаг нэгэн бол хайрын дотор төгс болгогдоогүй байна. Тэр эхлээд биднийг хайрласан учраас бид хайрладаг." 1 Иохан 4:18-19

Хүнд хэрэгцээтэй хамгийн чухал зүйл бол "айдасгүй байх явдал". Өнөөдөр дэлхий дээр хүмүүс хаа сайгүй янз бүрийн айдаст боолчлогдон амьдарцгааж байна. Энэ бүх айдас нь үхлээс айх айдсаас улбаатай. Монголчууд бид ч гэсэн айдсаас болж олон янзын худал хуурмаг мухар сүсэг, хүний бий болгосон дүрэм мөрдлөгөд хүлэгдэн амьдарцгаадаг. Харин ЕРТӨНЦИЙН ЭЗЭН хэзээ ч ӨӨРИЙНХӨӨ дүр төрхөөр бүтээсэн хүн төрөлхтөнг ингэж айдсын боол, хохирогч нар болж амьдраасай хэмээн хүсээгүй. ЕРТӨНЦИЙН ЭЗЭН хүн төрөлхтөнг ӨӨРИЙНХ нь тэднийг хайрласан мөнхийн хийгээд хэзээ ч дуусашгүй агуу хайрыг таньж мэдээсэй гэж үнэхээр хүсдэг. Бидний зүрх сэтгэл, оюун бодол ТҮҮНИЙ энэ хайраар дүүрэн байгаасай гэж ТЭРЭЭР ихэд хүсдэг. Хүн зөвхөн ТҮҮНИЙ энэ хайрыг мэдэж амссан цагт л ямар ч айх айдасгүй болж чаддаг. Хүн ЕРТӨНЦИЙН ЭЗЭНИЙ өөрийг нь хайрлах хайрыг таньж мэдсэнээр ТҮҮНИЙГ төдийгүй бусдыг ч хайрлах хайртай болдог. Тийм учраас Ариун Библид "Тэр эхлээд биднийг хайрласан учраас бид хайрладаг." гэжээ.

"Бид дайснуудынхаа гараас аврагдаж, улмаар амьдралынхаа бүхий л өдрүүдэд айдас түгшүүргүй, амар тайвнаар ариун хийгээд зөвт байдал дотор Ертөнцийн Эзэндээ үйлчлэх болно." Луух 1:74-75 (өөрийн орчуулга)

1 comment:

Anonymous said...

That was good my brother. Only how we can truly love is to know the fathers' lover for us. This love expels all fear.