"It is better to trust in the LORD
Than to put confidence in man." Psalm 118:8
Once i have read that this above verse is the middle verse of the whole Bible. I haven't checked out its validity. But what it says is one of the crucial messages in the Bible which addresses man.
"It is better to trust in the LORD than to put confidence in man."
Many times in my life, especially during hard times and situations, i have seen myself trusting and depending on the LORD fully and have seen HIM do great miracles and changing impossibilities to possibilities. But sometimes when life seems going as it should we tend to forget GOD and not trust HIM fully and we see the consequences of our own independence which we don't like.
Sometimes we also begin to run to man, not GOD when we get impatient about the difficulties we face in life or to make things happen as we wanted. Oh what failure and disappointment we find when we put our confidence in man, not in GOD.
May we learn to trust in the LORD always, not in ourselves or any other thing, but solely and wholly in HIM. For this is the TRUST that never fails. Because it is in the LORD who is FAITHFUL.
Бат НАЙДВАР
"Хүнд итгэхээс ЭЗЭНий дотор хоргодох нь илүү дээр." Дуулал 118:8
Энэ ишлэлийг Библийн хамгийн голд байрлах ишлэл гэж нэг удаа уншиж байснаа санаж байна. Яг үнэн эсэхийг би шалгаж үзээгүй л дээ. Гэвч энэхүү ишлэлийн утга санаа нь хүмүүс бидэнд хандаж хэлсэн Библийн чухал үнэнүүдийн нэг юм.
"Хүнд итгэхээс ЭЗЭНий дотор хоргодох нь илүү дээр."
Би амьдралынхаа олон цаг мөчүүдэд, ялангуяа нэн хэцүү цаг үеүдэд ИХ ЭЗЭНдээ бүрэн найдан, түшиж тулах үед Түүний миний амьдралд боломжгүй мэт зүйлсийг боломжтой болгон өөрчилж, олон гайхамшигуудыг хийж байсныг санаж байна. Заримдаа бидний амьдрал сайн сайхнаар эргэж, бүх юм болж бүтэх үед бид ИХ ЭЗЭНийгээ умартаж, Түүнд бүрэн найдахаа больдог.
Мөн заримдаа ХРИСТ итгэлт хүмүүс бид амьдралдаа хүнд хэцүү асуудалтай тулгарахдаа тэвчээр алдаж, эсвэл ямар нэгэн зүйлийг өөрийн хүслээр бий болгож, удирдан залахын тулд ИХ ЭЗЭНдээ биш, хүмүүст итгэл найдвараа тавьж, бусад уруу хандах үе байдаг. Гэвч сэтгэл гонсойлт, урам хугаралтаас өөр ямар үр дүнг бид амсдаг билээ.
Үнэхээр бид хэн нэгэн хүн, ямар нэгэн зүйлд биш, үргэлж ИХ ЭЗЭНдээ бүрэн найдаж сурах болтугай. Учир нь энэ бол Итгэмжит ИХ ЭЗЭН дээр түшиж тулсан жинхэнэ бат НАЙДВАР юм.
No comments:
Post a Comment