Sunday, April 11, 2010

He is exalted / Есүс Христ өргөмжлөгдсөн



It is Sunday - April 11, 2010 here in Ulaanbaatar, Mongolia. I woke up this morning with the above song in my heart "He is exalted, The King is exalted on high, I will praise Him, He is exalted, Forever exalted, and I will praise His name. He is the Lord, forever His Truth shall reign, Heaven and Earth rejoice in His holy name. He is exalted, the King is exalted on high..." 

What a life and joy to wake up in the morning having a song of Heaven in your heart! The Lord is so good and He knows us so well... Being a Christian doesn't mean we are excluded from life's storms and winds. As long as we are on this earth we are faced with situations and circumstances. The Lord never promised us trouble-free life. But He promised that He will always be with us even in hardships and difficulties. 

Immanuel which is "God with us" became possible not only because Jesus died for the sins of the humanity on the Cross nearly 2000 years ago, but also He rose from the dead and furthermore He is glorified and exalted above all. Because He is exalted, then was He able to send us the Helper (John 16:7) who is the Holy Spirit not only to be "with us" but also "in us" working both to will and to do for His good pleasure (Philippians 2:13). Therefore, a life of a Christian is a life more abundant. (John 7:37-39) Praises to His Holy name!

"Тэр [Есүс] өргөмжлөгдсөн, 
Их Хаан өндөрт өргөмжлөгдсөн, 
Түүнийг би магтана.
Тэр [Есүс] өргөмжлөгдсөн, 
Үүрд мөнх өргөмжлөгдсөн,
Түүний нэрийг би магтана. 
Дахилт: Тэр бол Их Эзэн,
             Түүний үнэн мөнхөд оршино.
             Газар тэнгэр Түүний ариун нэрэнд баярлан хөөрнө,
             Тэр өргөмжлөгдсөн
              Их Хаан өндөрт өргөмжлөгдсөн..." (дууны үгийг өөрийнхөөрөө үгчилэн орчуулбал)

Өнөөдөр 2010 оны 4 дүгээр сарын 11-ний Ням гараг. Өглөө сэрэхдээ би энэ дууг чин зүрхнээсээ Их Эзэндээ дуулж буйгаар зүүдэлж сэрлээ.. Амь амьдрал, баяр хөөр дүүрэн Мөнхийн Улсын дуу хууртайгаар өглөөг угтана гэдэг юутай гайхалтай...

Мөнхийн Эзэн бидний Ер бусын Аав бөгөөд биднийг маш сайн мэддэг. Христэд итгэгч байна гэдэг нь энэ амьдралын салхи шуурганд өртөхгүй асуудалгүй амьдарна гэсэн үг биш. Энэ дэлхий дээр амьдарч л байгаа бол бид хүнд бэрхшээлтэй, хэцүү нөхцөл байдлуудтай тулгарах болно. Есүс Их Эзэн маань бидэнд асуудалгүй амьдралыг амлаагүй. Харин бидэнтэй хэцүү үед ч үргэлж хамт байх болно гэдгээ амласан. 

Иммануэл буюу "Их Эзэнтэй бидэнтэй хамт" байх нь дан ганц Есүс Христ хүн төрөлхтөний гэмийн төлөө загалмай дээр цовдлогдон үхсэнээс болж биш, харин бас Тэрээр үхлийг ялан дийлж, үхлээс амилсан төдийгүй, мөн газар дэлхийгээс дээш өргөгдөж, Мөнхийн улсад бүхнээс илүүтэйгээр өндөрт өргөмжлөгдсөнөөс болж бидний амьдралд боломжтой болсон юм. Тэрээр өргөмжлөгдсөн учраас бидэнрүү Туслагч болох Ариун Сүнсийг илгээж чадсан (Иохан 16:7) бөгөөд Түүний Ариун Сүнс "бидэнтэй хамт" төдийгүй мөн "бидний дотор" Өөрийн сайн хүсэл, тааллын дагуу хүсүүлж, үйлдүүлэхээр ажилладаг (Филиппой 2:13). Тийм учраас Христэд итгэгч хүний амьдрал бол элбэг хангалуун, бүрэн дүүрэн амь амьдрал юм. (Иохан 7:37-39) Баярлалаа Есүс! 

No comments: