Та Бурханы мэлмийн øмнø,
хvмvvcийн нvдний øмнø хэрхэн тааллыг олж нэр хvндтэй амьдрах вэ?
ЭЗЭНий Vг хэлэхдээ:
"Үнэн ба энэрэл чамайг
бүү орхиг. Эдгээрийг цээжнийхээ самбарт бичиж, хүзүүгээрээ ороо.Тийнхүү чи
Бурханы болоод хүмүүсийн нүдний өмнө таалал хийгээд нэр төрийг олно." (Сургаалт vгс 3:3-4)
Иохан 1:17-д "энэрэл нигүүлсэл ба үнэн нь
Есүс Христээр дамжин ирсэн" гэсэн.
Өөрөөр хэлбэл та Есvсийг харж
амьдар. Та Тvvнийг харах тусам, Тvvний дvр тøрхийн дагуу øøрчлøгдøж, vнэн ба
нигvvлслээр дvvрэн байх болно. Vр дvнд та Бурханы болон хvмvvсийн øмнø таалал
хийгээд нэр хvндийг олох болно.
Энэрэл нигvvлсэл ба vнэнийг
(Эзэний Vгийг) зvрхэндээ тээж, амаараа тунхаглан амьдар. Цээж тань уужуу
амьсгалж, хvзvv тань тэгш шулуун байхаас гадна хоолой тань өвдөхгүй эрvvл ба цээл байх болно.
Monday, December 3, 2012
БУРХАНЫ ЗӨВТ БАЙДАЛ
Бурханы зøвт байдал
"...ганц хүний дуулгаваргүй байдлаас болж олон хүн нүгэлтэн болгогдсоны адил түүнчлэн ганц Хүний дуулгавартай байдлаар олон хүн зөвт болгогдоно." - Ром 5:19
Адамаас болж бид НVГЭЛТЭН болсон. Харин Есvс Христэд итгэснээр бид ЗØВТ болсон.
"Тэр [Бурхан] нүглийг үл мэдэгч Түүнийг [Христийг] бидний төлөө нүгэл болгосон юм. Тэгснээр бид Түүний дотор Бурханы хүртээх зөвт байдал болох юм."- 2 Коринт 5:21
Та хэн бэ гэдгээ мэд. Хэрэв та Христэд итгэгч бол танд Бурханы зøвт байдал бий. Vvнийг та vйлсээр бус итгэлээрээ авсан. Танд бэлэг болон ирсэн. Энэ бол Бурханы агуу энэрэл нигvvсэл.
Иймээс энэхvv энэрэл нигvvлслийн баялгийг болон зøвт байдлын бэлгийг хvлээн авч, амь дотор ноёрх. (Ром 5:17) Есvс танд бялхсан амьдрал øгøхøøр ирсэн. (Иохан 10:10)
"...ганц хүний дуулгаваргүй байдлаас болж олон хүн нүгэлтэн болгогдсоны адил түүнчлэн ганц Хүний дуулгавартай байдлаар олон хүн зөвт болгогдоно." - Ром 5:19
Адамаас болж бид НVГЭЛТЭН болсон. Харин Есvс Христэд итгэснээр бид ЗØВТ болсон.
"Тэр [Бурхан] нүглийг үл мэдэгч Түүнийг [Христийг] бидний төлөө нүгэл болгосон юм. Тэгснээр бид Түүний дотор Бурханы хүртээх зөвт байдал болох юм."- 2 Коринт 5:21
Та хэн бэ гэдгээ мэд. Хэрэв та Христэд итгэгч бол танд Бурханы зøвт байдал бий. Vvнийг та vйлсээр бус итгэлээрээ авсан. Танд бэлэг болон ирсэн. Энэ бол Бурханы агуу энэрэл нигvvсэл.
Иймээс энэхvv энэрэл нигvvлслийн баялгийг болон зøвт байдлын бэлгийг хvлээн авч, амь дотор ноёрх. (Ром 5:17) Есvс танд бялхсан амьдрал øгøхøøр ирсэн. (Иохан 10:10)
Wednesday, October 24, 2012
ХРИСТЭД ИТГЭГЧ ХҮНИЙ ХИЙДЭГ ГУРАВ
Шинэ Гэрээний Матай номны 6 дугаар
бүлэгт бидний Аврагч, Их Эзэн Есүс Христ Өөрт нь итгэгч хүмүүсийн байнга,
тогтмол хийх 3 чухал зүйлсийн тухай өгүүлсэн байдаг. Эдгээр нь:
1. Өглөг өгөх
2. Залбирах
3. Мацаг барих
Есүс Матай 6:1-д:
"Та нар хүмүүст харуулахын
тулд тэдний өмнө зөвт байдлаа үйлдэхээс сэрэмжлэгтүн. Эс тэгвээс тэнгэр дэх
Эцэгээс тань та нарт шагнал олдохгүй." гэж хэлсний дараагаар
'Тиймээс' гэж эхлээд хэрхэн өглөг өгөх, залбирах, мацаг барих тухай
зааварласнаараа эдгээр үйлдлүүдийг 'зөвт байдал' болохыг харуулж байна.
Есүс эдгээр 3 чухал зүйлсийн
тухай Матай 6:1-18 дээр ярихдаа:
1 Та
нар хүмүүст харуулахын тулд тэдний өмнө зөвт байдлаа үйлдэхээс сэрэмжлэгтүн. Эс
тэгвээс тэнгэр дэх Эцэгээс тань та нарт шагнал олдохгүй.
2
Тиймээс та нар өглөг өгөхдөө, хүмүүсээр хүндлүүлэхийн тулд синагогт ба
гудамжинд хоёр нүүрт хүмүүсийн үйлддэгтэй адил өөрсдийн өмнө бүрээ бүү тат.
Үнэнээр Би та нарт хэлье. Тэд шагналаа бүрэн авсан юм.
3
Харин та нар өглөг өгөхдөө, баруун гарынхаа юу хийж буйг зүүн гартаа бүү
мэдэгд.
4
Энэ нь өглөг чинь нууц байхын тулд бөгөөд нууцаар харагч Эцэг чинь чамд буцааж
төлнө.
5
Залбирахдаа хоёр нүүрт хүмүүс шиг байж болохгүй. Учир нь тэд хүмүүст харагдахын
тулд синагогт ба гудамжны буланд зогсоод залбирах дуртай аж. Үнэнээр Би та нарт
хэлье, тэд шагналаа бүрэн авсан юм.
6
Харин чи залбирахдаа дотоод өрөөндөө орж хаалгаа хаагаад, нууцаар оршигч
Эцэгтээ залбир. Нууцаар харагч Эцэг чинь чамд буцааж төлнө.
7
Залбиран байхдаа харь үндэстнүүд шиг утгагүй хоосон үг бүү давт. Тэд нар олон
үг хэлснийх нь төлөө Бурхан өөрсдийг нь сонсоно хэмээн боддог юм.
8
Тиймээс тэдэн шиг байж болохгүй. Эцэг тань та нарт юу хэрэгтэй байгааг гуйхаас
чинь өмнө мэддэг.
9
Тиймд ийнхүү залбир.
"Тэнгэрт
байгаа бидний Эцэг минь,
Таны
нэр ариунаар дуурсгагдаг.
10
Таны хаанчлал ирэх болтугай.
Хүсэл
тань тэнгэрт шигээ газар дээр биелэгдэх болтугай.
11
Өдөр тутмын минь талхыг энэ өдөр бидэнд өгөөч.
12
Бид өртөнгүүдээ уучилсны адил бидний өрийг мөн уучлаач.
13
Биднийг сорилтод бүү оруулаач,
Харин
бузар муугаас гэтэлгээч.
[Учир
нь хаанчлал, хүч чадал, алдар сүр үүрд Таных. Амен]"
14
Учир нь, хэрэв та нар хүмүүсийн алдааг уучилбал тэнгэрлэг Эцэг тань та нарыг
мөн уучилна.
15
Харин хэрэв та нар хүмүүсийг уучлахгүй бол Эцэг тань мөн та нарын алдааг
уучлахгүй.
16
Чи мацаг барихдаа хоёр нүүрт хүмүүс шиг бүү баргар царайл. Учир нь тэд мацаг
барьж байгаагаа хүмүүст харуулахын тулд нүүр царайгаа барайлгадаг байна.
Үнэнээр Би та нарт хэлье, тэд шагналаа бүрэн авсан юм.
17
Харин та нар мацаг барихдаа толгойгоо тослоод, нүүрээ угаа.
18
Ингэснээр та нар мацаг барьж байгаагаа хүмүүст харуулахгүй, харин нууцаар
оршигч Эцэгтээ харуулна. Тэгээд нууцаар хардаг Эцэг тань та нарт буцааж төлнө.
1. Өглөг өгөх тухайд
'та нар өглөг өгөхдөө' 2-р ишлэл,
'та нар өглөг өгөхдөө' 3-р ишлэл,
'өглөг чинь' 4-р ишлэл,
2. Залбирах тухайд
'Залбирахдаа' 5-р ишлэл,
'чи залбирахдаа' 6-р ишлэл,
'Залбиран байхдаа' 7-р ишлэл,
'ийнхүү залбир' 9-р ишлэл,
3. Мацаг барих тухайд
'Чи мацаг барихдаа' 16-р ишлэл,
'Та нар мацаг барихдаа' 17-р ишлэл,
'Мацаг барьж байгаагаа' 18-р
ишлэл, гэсэн нь Христийн дагалдагчид бид үүнийг байнга үйлдэнэ хэмээн
бодож хэлсэн нь ойлгомжтой байна.
Тэгвэл эдгээр 3-ийг та хэр их
хийдэг вэ? Таны амьдралд эдгээр нь байнга тогтмол байдаг уу?
1. Та өгдөг хүн үү? Та хэр их
өгөөмөр, өглөгч хүн бэ?
Эсвэл та аль болох авах гэсэн
сэтгэлгээтэй хүн үү? Авья, ашиглая, үүнээс би юу хожих вэ, надад юу унах вэ гэж
бодож, өөрөөсөө асуудаг хүн үү?
Бидний эргэн тойронд нийгэм маань
ер нь л авья, ашиглая, алив надаа гэсэн хандлагатай байдаг. Мэдээж өгдөг,
өглөгч, өгөөмөр сайн хүмүүс байгаа, байдаг. Зарим хүмүүс өөрсдийн нэр алдар
хүндийн төлөө өгдөг, өгч байгаагаа нийтэд зарладаг, харуулдаг, мэдүүлдэг. Зарим
нь эргээд өөрт нь өгөгдөх хариутай учраас өөрсдийгөө бодсон далд хувиа хичээсэн
байдалтайгаар өгдөг.
Харин Христэд итгэгч хүнд байдаг
зайлшгүй нэг чанар бол өглөгч, өгөөмөр зан чанар. Үүнийг та байлгах ёстой гэж
өөртөө байлгадаг юм биш. Энэ таны дотор байдаг. Бурхан хүн төрөлхтнийг үнэхээр
их хайрладаг учраас тэр агуу их хайр нь Өөрийг нь цорын ганц хайртай Хүү
Есүсийг хүн төрөлхтний гэм нүглийн төлөө өгөхөд хүргэсэн. Тэрээр
хайрласан учраас өгсөн. Хайр бол Өгөгч, Өгөөмөр. Бурхан бол Хайр.
Тиймээс Тэрээр агуу Өгөгч. Та Бурханы дүр төрхөөр Ариун Сүнсээр Есүст итгэн
дахин төрснийхөө хувьд Түүний өгөөмөр чанарыг харуулагч болдог. Түүнээс авах
зохисгүй агуу их уучлал өршөөлийг бэлэг болгон өөрийн зүгээс ямар ч үнэ
төлөөгүй авсан бидний хувьд өгөгч, өгөөмөр байна гэдэг бол ''байгалийн''.
Иймээс та өгөгч хүн бай. Таны эргэн
тойронд хэрэгтэй зүйлээр дутагдсан хэн нэгэн үргэлж байх болно. Дан ганц эд
агуурсаар биш хайр халамж, урам зориг, итгэл найдварыг өгөгч, бэлэглэгч өгөөмөр
нэгэн бай.
2. Та хэр их залбирдаг вэ?
Залбирал таны хувьд юу вэ?
Тусламж хэрэгтэй үедээ л та яаран
сандран залбирдаг уу? Эсвэл зөвхөн хоолоо зооглохдоо талархангаа залбирсан
болдог уу? Залбирал таны амь амьсгал, таны зэвсэг үү?
Өдөр ирэх тусам миний ойлгож байгаа
нэг чухал зүйл бол 'Би чадахгүй юм байна. Надад Их Эзэний Ариун
Сүнсний тусламж хэрэгтэй.' Тиймээс залбирал амьсгалах агаар адил
агаад талархал үргэлжид уруулын минь үр жимс мэт.
Есүс бидэнд хэрхэн яаж, юуны төлөө
залбирах тухай Матай 6:9-13 дээр зааж өгсөн.
Та залбирахдаа Бурхан Аавдаа хандан
Есүс Христийн нэр дээр Ариун Сүнсний хүч чадлаар залбирна. (Ром 8:26)
Залбирал бол таны Бурхантайгаа
харилцах амьд харилцаа. Та өөрийн дуу хоолой, ер бусын хэл, оюун бодол, хүсэл
тэмүүлэл, зүрх сэтгэлээрээ залбирч болно. Тэрээр таны бодсоноос ч илүү тантай
ойр байдаг бөгөөд таны залбирлыг сонсохдоо баяртай байдаг.
3. Та мацаг барьдаг уу? Хамгийн
сүүлд хэзээ мацаг барьсан бэ? Мацаг барих нь ямар учир утга, ач холбогдолтой вэ?
Бидний амьдарч буй Шинэ Гэрээний энэ үед зарим хүмүүс мацаг барих шаардлагагүй гэж үздэг. Хүмүүс юу гэж үзэж, дүгнэж байгаагаар бус харин Библи болох Бурханы Үг л юу гэж зааж буйгаар бид амьдрах ёстой. Бидний харснаар Есүс 'та нар мацаг барихдаа' гэж өглөг өгөх, залбирахтай адил холбож зааварласан нь бид ч гэсэн мацаг барина гэдгийг харуулж байна.
Хуучин Гэрээний Исаиа 58-р бүлэгт
мацаг барилтын талаар тодорхой дурдсан байдаг.
Мацаг барилт гэдэг нь ямар
нэгэн сүнслэг зорилготойгоор хоол хүнснээс татгалзан, Бурханы Үгийг уншиж
судлан, залбирч Түүний нүүр царай, хүслийг өөрийн амьдралдаа эрэлхийлэхийг
хэлнэ.
Исаиа 58-6-7-д
"Нүгэл хилэнцийн хүлгийг
мултлан,
буулганы оосрыг тайлан,
дарлагдагсдыг чөлөөлж,
аливаа буулгыг эвдэхийн тулд
мацаг барилтыг Би сонгосон бус уу?
Өлсгөлөн нэгэнтэй талхаа хуваан,
орон гэргүй ядуусыг гэртээ
оруулан,
нүцгэн нэгнийг хараад хувцаслаж,
өөрийн цусан төрлөөс нуугдахгүй
байх бус уу?" хэмээн Бурхан айлдсанаараа мацаг барилтын сүнслэг
зорилгыг тодорхойлж өгсөн.
Иймээс зөв сүнслэг мацаг барилтын
үр дүнд гарах гайхамшигтай ивээл ерөөлүүдийг Бурхан мөн Исаиа
58:8-14-д амласан. Тухайлбал: Гэрэл, Эдгэрэл, Үнэн зөв, ЭЗЭНий
цог жавхлан, хамгаалалт, залбирлын хариу, ер бусын удирдамж, хүсэл хангагдах,
бие мах бодид хүч тэнхээ, сэргэлт, баяр хөөр, өв хөрөнгө шагнал
болж бидний амьдралд ирэх болно.
Өнөөдөр таныг Матай 6:1-18-ыг
уншаад, өөрийнхөө амьдралаа, Христэч алхаагаа Бурханы Үгийн дагуу дахин
нэг анзаарч, анхаарч, шинжиж, дүгнэж үзээрэй хэмээн уриалж байна.
Та өгдөг, залбирдаг, мацаг барьдаг
нэгэн байгаарай. Их Эзэн ивээг!
Subscribe to:
Posts (Atom)